Davaadorj, Naranjargal
Loading...
Товч нэр
Davaadorj, Naranjargal
Бүтэн нэр
Davaadorj Naranjargal
Латин нэр
Davaadorj Naranjargal
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 2015-2019 онд Монгол насанд хүрэгчдийн дунд оношлогдсон лимфом, В-эсийн Ходжкины бус лимфомын тохиолдлууд(2022-04-28); ;Б.Хишигжаргал ;Б.Дэлгэрбат ;Ж.ГанболорБ.ЭнхтуулЛимфом хавдрын дийлэнх хувийг хамардаг В-эсийн Ходжкины бус лимфом (В-ХБЛ) үүсэн хөгжихөд эмчлүүлэгчийн нас, хүйс, гепатитын В, С вирус (ГВВ, ГСВ)-ийн халдвартай эсэх нь чухал ач холбогдолтой гэж үздэг. Арга, аргачлал: 2015-2019 оны хооронд шинээр оношлогдсон, судалгааны шалгуур хангасан лимфомтой 363 тохиолдлыг ретроспектив судаллаа. Лимфомтой тохиолдлуудыг Ходжкины лимфом (ХЛ)-той, 34 (9.4%) Т-эсийн Ходжкины бус лимфом (Т-ХБЛ)-той, В-ХБЛ-той гэж бүлэглэн нас, хүйс, ГВВ, ГСВ-ийн халдвартай эсэх гэсэн үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Лимфомтой эмчлүүлэгчдийн дундаж нас 53.3 ба тэдгээрийн 284(78.2%) В-ХБЛ-той, 45 (12.4%) ХЛ-той, 34(9.4%) Т-ХБЛ-той байсан. ХЛ-той эмчлүүлэгчдийн дундаж нас В-ХБЛ-тойгоос илт залуу (44.4 ба 55.1; p<0.000) байв. Энэхүү 3 бүлгийн дунд ГВВ-ийн халдварын хувь ялгаагүй (14.4% ба 11.1% ба 5.9%; p=0.344) байсан. Харин В-ХБЛ-той хэлбэрт ГСВ-ийн тохиолдол ХЛ, Т-ХБЛ-той эмчлүүлэгчидтэй харьцуулахад өндөр (42.6% ба 17.8% ба 17.7%; p<0.000) байв. Мөн В-ХБЛ-той хэлбэрт ГВВ, ГСВийн халдварын тохиолдлыг хүн амын дундах тархалттай харьцуулахад ГСВ-ийн халдварын хувь өндөр (42.6% ба 11.1% p<0.000) байв. Улмаар B-ХБЛ-ын жил тус бүрийн тохиолдлуудыг хооронд нь харьцуулахад нас, хүйс, ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдолд мэдэгдэхүйц ялгаа байгаагүй (p>0.05). Дүгнэлт: Монгол улсын 100,000 насанд хүрсэн хүн амд В-ХБЛ-ын 2.87 тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн (4.82) дунджаас бага байгаа ч ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдол өндөр байх хандлагатай байна.
