Davaadorj, Naranjargal
Loading...
Товч нэр
Davaadorj, Naranjargal
Бүтэн нэр
Davaadorj Naranjargal
Латин нэр
Davaadorj Naranjargal
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гепатитын С вирусийн дахилт илэрсэн хүмүүст эмийн тэсвэржилтийг нөхцөлдүүлэгч мутацийг илрүүлэх нь(2021-03-13) ;Б.Солонго ;О.Одгэрэл; ; М.АлтанхүүҮндэслэл: Гепатитын С вирусийн эсрэг эмүүдийг эмчилгээнд хэрэглэхэд вирусийн эмчилгээний тогтвортой урвал буюу эдгэрэлт 95%с дээш байдаг.1 5-10%-д эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд эмийн тэсвэржилттэй холбоотой мутацийн шинжилгээг хийх нь чухал.2 Манай оронд энэ төрлийн судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Арга аргачлал: 2016-2018 оны хооронд Элэгний төв эмнэлэгт гепатитын С вирусийн эмчилгээ, оношлогоо хийлгэсэн хүмүүсээс гепатитын С вирусийн дахилт илэрсэн үйлчлүүлэгчийг сонгон гепатитын С вирусийн NS3, NS5A, NS5B бүтцийн бус уураг дээр эмийн тэсвэржилтийг нөхцөлдүүлэгч мутацийг илрүүлэн 2020 онд гаргасан Европын Элэг Судлалын Холбоо (ЕЭСХ)-ны удирдамжийн дагуу үнэлсэн. Үр дүн: Гепатитын С вирусийн дахилт илэрсэн 14 үйлчлүүлэгчдээс 92.85% нь 1b генотиптой байсан. Y93H мутаци 1b генотиптой үйлчлүүлэгчдийн 84.6%-д илэрсэн бөгөөд 61.5%-д NS5A уураг дээр L31M/V/I+Y93H хавсарсан мутаци илэрсэн. Энэ нь дан мутаци илрэхээс илүүтэй эмийн тэсвэржилт үүсгэдэг.
