Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судалсан дүн
    (2024-01-21) ;
    Ч.Жадамба
    ;
    Э.Сурмаажав
    ;
    А.Гүрбадам
    ;
    Үндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хорт хавдар өвчний Хавдрын эсрэг тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлуудын нөлөө 60 орчим хувь нь бага болон дунд орлоготой улсуудад тохиолдож байна. Гистопатологи Монгол улс хорт хавдрын өвчлөлийн түвшин, нас баралтаараа дэлхийд Хавдрын загвар 1 дүгээрт жагсаж байна. Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо, МС-38 Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн “Хавдрын өвчлөлийн сүүлийн 10 жилийн баримт судалгаа”-нд (2020.12.08) мэдээлж буйгаар Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2041-2045 онд дунджаар 29.2 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдсан байна. Хорт хавдрын өвчлөл өндөр тохиолдож буй улсууд нь хорт хавдрын зардалд эрүүл мэндийн салбарын төсвийнхөө 5 хүртэлх хувийг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Иймээс Дорнын анагаах ухаанд үрэвсэлт өвчин, хавдар зэрэг эмгэгүүдийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэгддэг Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia) ургамлаас цэврээр ялгасан флавоноидыг (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) судалгааны ажилдаа сонгон авч хавдрын эсрэг нөлөөг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Нарийн навчит цахилдагт агуулагдах флавоноидын хавдрын эсрэг нөлөөг in vitro болон in vivo нөхцөлд судлах. Арга, аргачлал: Хулганы бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эс (MC38)-ийг эсийн бүрэн тэжээлт орчин Dulbecco›s Modified Eagle Medium (DMEM)-д СО2-ийн 5% чийгшилтэй, 37°С хэмд өсгөвөрлөсөн. Флавоноидын хавдрын эс хордуулах, эсийн ургалтыг саатуулах үйлдлийг судлахдаа MTT шинжилгээний аргыг ашигласан. C57BL/6 үүлдэрийн 17-20 гр жинтэй, 15 эм хулганад хэвлийн баруун талын арьсанд 1х106 тунгаар МС38 эсийг тарьж хавдрын эмгэг загвар үүсгэн, хяналтын бүлэг (хавдартай эмчилгээгүй), эмчилгээний I бүлэг (хэвлийн хөндийн эмчилгээ тарьсан), эмчилгээний II бүлэг (арьсанд эмчилгээ тарьсан) болгон хуваасан. Флавоноидыг 20мг/кг тунгаар эмчилгээний бүлэгт, Phosphate Buffer Saline (PBS)-ээр хяналтын бүлэгт 10 хоног үйлчилсэн. Туршилтын төгсгөлд сүүлийн тунг үйлчилсэнээс хойш 24 цагийн дараа хулгануудыг зохих журмын дагуу егүүтгэж, хавдрын эд, элэг, бөөр, дэлүүг тусгаарлан авч 10%-ийн саармагжуулсан параформальдегидийн уусмалд бэхжүүлэн, гистологийн шинжилгээнд бэлдсэн. Гистологийн бэлдмэлийг гематоксилин-эозин будгаар будсан ба микроскопт (Biobase) харж эмгэг өөрчлөлтүүдийг үнэлсэн. Үр дүн: Нарийн навчит цахилдгаас цэврээр ялгасан флавоноидын (5’7-дигидрокси-6’2-диметоксиизофлавон) 2.5 µМ концентрацид хавдрын эсийн 2.5%, 5 µМ - 7%, 10 µМ -13.4%, 20 µМ -14.1%, 40 µМ - 15.9%, 60 µМ - 29.5%, 80 µМ - 33.7%, 100 µМ -56.8% тус тус үхүүлж байв. Нийт 3 бүлгийн хулганыг зохих журмын дагуу егүүтгэн эд, эрхтнийг гистологийн шинжилгээгээр харьцуулан шинжлэхэд хяналтын болон эмчилгээний I, II бүлгийн хавдрын эдэд тархмал үхжил, судасжилт, задарсан нейтрофиль эсүүд ижил илэрсэн. Нийт 3 бүлгийн хулганад бөөр дэлүүний эдэд эмгэг өөрчлөлт, хавдрын үсэрхийлэл илрээгүй. Дүгнэлт: Нарийн навчит цахилдаг (Iris Tenuifolia)-аас цэврээр ялгасан флавоноидын 98.4 µМ концентраци нь нийт хавдрын эсүүдийн 50%-ийг үхүүлж байсан ба Туршилтын амьтанд үүсгэсэн хавдрын эмгэг загварт хийсэн эмчилгээгээр хавдрын эсрэг нөлөө ажиглагдаагүй боловч элэгний эдэд үрэвслийн эсрэг нөлөөтэй байв.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн
    (2025-10-20)
    Ч.Жадамба
    ;
    ; ; ;
    А.Гүрбадам
    Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд уушгины хавдрын эс (A549)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид A549 хавдрын эсийг флаваноны ялгаатай концентраци (1.25 мкг/мл, 2.5 мкг/мл)-иар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд А549 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.25 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь уушгины хавдрын эсийн нүүн шилжилтийг тун болон хугацаа хамааралтайгаар саатуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн
    (2025-05-05)
    Ч.Жадамба
    ;
    ; ; ;
    А.Гүрбадам
    Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээлэлд үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг in vitro нөхцөлд, MTT шинжилгээний аргаар судлав. Судалгаанд бүдүүн шулуун гэдэсний хавдрын эс (МС38), элэгний хавдрын эс (HepG2), уушгины хавдрын эс (A549)-үүдийг сэргээн өсгөвөрлөж, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид MC38, HepG2, A549 хавдрын эсүүдийг флаваноны ялгаатай концентраци (2.5 мкМ, 5 мкМ, 10 мкМ)-иар 24-48 цагийн турш үйлчлэн, эсийн амьдрах чадварыг үнэлэв. Флаванон нь A549 эсийн амьдрах чадварыг 2.5 мкМ-10%, 5 мкМ-25%, 10 мкМ-38%-иар тус тус дарангуйлж байв. Харин HepG2 эсэд флавононы 5-10 мкМ концентрациар үйлчлэхэд элэгний хавдрын эсийн амьдрах чадварыг 28-58%-иар бууруулж байна. Түүнчлэн MC38 эсийн өсгөвөрт тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг саатуулсан хэдий ч 30-200 мкМ өндөр концентрацид статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (p<0.01). Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн амьдрах чадварыг тун болон хугацаа хамааралтайгаар дарангуйлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн
    (2026-05-22)
    Ч.Жадамба
    ;
    ; ; ;
    А.Гүрбадам
    Үндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)ын 2022 оны статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Монгол улс дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөл, нийт хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн БиоАнагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд элэгний хавдрын эс (HepG2)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид элэгний хавдрын эсийг флаваноны 2.5 мкг/ мл концентрациар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд HepG2 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.65 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн нүүн шилжилтийг саатуулж байна.