С.Идэржавхлан
Loading...
Товч нэр
С.Идэржавхлан
Бүтэн нэр
Сүхбат Идэржавхлан
Латин нэр
Sukhbat Iderjavkhlan
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн(2025-10-20) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны уушгины хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд уушгины хавдрын эс (A549)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид A549 хавдрын эсийг флаваноны ялгаатай концентраци (1.25 мкг/мл, 2.5 мкг/мл)-иар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд А549 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.25 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь уушгины хавдрын эсийн нүүн шилжилтийг тун болон хугацаа хамааралтайгаар саатуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-05-05) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээлэлд үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг in vitro нөхцөлд, MTT шинжилгээний аргаар судлав. Судалгаанд бүдүүн шулуун гэдэсний хавдрын эс (МС38), элэгний хавдрын эс (HepG2), уушгины хавдрын эс (A549)-үүдийг сэргээн өсгөвөрлөж, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид MC38, HepG2, A549 хавдрын эсүүдийг флаваноны ялгаатай концентраци (2.5 мкМ, 5 мкМ, 10 мкМ)-иар 24-48 цагийн турш үйлчлэн, эсийн амьдрах чадварыг үнэлэв. Флаванон нь A549 эсийн амьдрах чадварыг 2.5 мкМ-10%, 5 мкМ-25%, 10 мкМ-38%-иар тус тус дарангуйлж байв. Харин HepG2 эсэд флавононы 5-10 мкМ концентрациар үйлчлэхэд элэгний хавдрын эсийн амьдрах чадварыг 28-58%-иар бууруулж байна. Түүнчлэн MC38 эсийн өсгөвөрт тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг саатуулсан хэдий ч 30-200 мкМ өндөр концентрацид статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (p<0.01). Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн амьдрах чадварыг тун болон хугацаа хамааралтайгаар дарангуйлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд флаваноны нөлөөг судалсан дүн(2026-05-22) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)ын 2022 оны статистик мэдээллээс үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Монгол улс дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөл, нийт хорт хавдрын нас баралтаараа тэргүүлж байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны элэгний хавдрын эсийн нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн БиоАнагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн нүүн шилжилтэнд үзүүлэх нөлөөг in vitro орчинд, эсгүй зурвас үүсгэх аргаар судлав. Судалгаанд элэгний хавдрын эс (HepG2)-ийг сэргээн, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид элэгний хавдрын эсийг флаваноны 2.5 мкг/ мл концентрациар 24 цагийн турш үйлчлэн, эсгүй зурвас үүсгэх аргаар шинжлэв. Эсгүй зурвасыг 0.9 мм-ийн өргөнтэй үүсгэсэн бөгөөд HepG2 эс 24 цагийн дараа эсгүй зурваст тархан ургаж эсгүй зурвасын өргөн 0.65 мм байв. Флаваноны 2.5 мкг/мл концентрациар эсэд үйлчлэхэд эсийн нүүн шилжилтийг бүрэн саатуулсан байв. Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн нүүн шилжилтийг саатуулж байна.
