Baatar, Otgonzaya
Loading...
Товч нэр
Baatar, Otgonzaya
Бүтэн нэр
Baatar Otgonzaya
Латин нэр
Baatar Otgonzaya
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалт, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-05-22) ;М.Цэрэнлхам; ;С.Ганзориг ;Б.ЧинчулуунШ.ОюунтуяаҮндэслэл: Taeniidae (Ludwig, 1886) нь Cestoda ангийн томоохон овог юм. Энэхүү овогт багтах зоонозын өвчин үүсгэгч Taenia, Echinococcus нь хөгжиж буй орнуудын нийгэм-эдийн засгийн байдлыг ихээхэн хүндрүүлдэг. Зорилго: Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалтыг тодорхойлж, халдварлалтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Сүхбаатар аймгийн БНХАУ-тай хил залгаж орших 7 сумын ард иргэдийн тэжээж буй 135 гэрийн нохойг туулган, туулгалтын дараах баасны дээжээс Тaeniidae-ийн өндөг илрүүлэв. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа QIAGEN компаний QIAamp Fast DNA Stool Mini Kit (GERMANY) ашиглав. cox I генийг F/COI, R/ COI праймер ашиглан, ПГУ-аар олшруулж, халдварлалтын батлав. Тaeniidae-ийн халдварлалтад нөлөөлж буй эрдэлт хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээний аргаар судлав. Үр дүн: 135 нохдын баасны 35 (25.9%)-д Taeniidae-ийн өндөг илрэв. 1 грамм дээж тутамд агуулагдах Taeniidae-ийн өндөгний дундаж тоо харилцан адилгүй байв. Taenidae-ийн өндөг илэрсэн 35 дээжээс ДНХ ялгаж, ПГУ-аар олшруулахад 30 (85.7%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч халдварлалтыг батлав. Нохойн Taeniidae-ийн халдварлалт сум тус бүрээр статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.001)-тай байна. Гэрийн нохдын Taeniidae–ийн халдварлалтад эздийн амьдарч буй орон байр (OR 12.18; 95% CI 1.51–97.89; p<0.019), нохойгоо уяхгүй (OR 8.08; 95% CI 2.19–29.73; p<0.002) байх, нохойгоо малын түүхий эд эрхтнээр хооллодог (OR 265,12; 95% CI 16.2–4561.7; p<0.0001) зэрэг амьдралын хэв маяг нь статистик ач холбогдол өндөртэй эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Сүхбаатар аймгийн зарим сумын нохдын 22.2% нь Taeniidae-ийн халдвартай байна. Иргэдийн амьдардаг орон байрны нөхцөл, нохойгоо уяхгүй байх, малын түүхий эд, эрхтнээр хооллодог дадал зэрэг нь нохойг Taeniidae-ийн халдварлалтад өртөх эрсдэлт хүчин зүйлс болж байна.
