А.Амарбаясгалан
Loading...
Товч нэр
А.Амарбаясгалан
Бүтэн нэр
Амарсанаа Амарбаясгалан
Латин нэр
Amarsanaa Amarbayasgalan
Албан тушаал
Багш
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эх баригч мэргэжилтний үгэн бус харилцааны ур чадварыг үнэлсэн дүн(2024-04-13); ; ;Х.Цэцэгсүрэн ;Д.ГандолгорМ.МэндбаярҮндэслэл: ЭМС-ын А/451 дугаар тушаалаар эх баригч мэргэжилтний төгсөлтийн дараах цогц чадамжийг баталсан. Эх баригчийн цогц чадамж гэдэг нь эх, нярай, эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлд нөхөн үржихүйн болон эх барихуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн үнэ цэнэ, мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагын цогц ойлголт юм.1 Цогц чадамжийг бүрдүүлэх 6 чадварын нэг нь “харилцагч” байх чадвар юм. Манай улсад эх баригчийн харилцааны ур чадварыг ажлын байран дээр үнэлсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Өргөө Амаржих Газарт ажиллаж буй эх баригч мэргэжилтний үгэн бус харилцааны ур чадварыг үнэлж, түүнд нөлөөлөх нийгэм, хүн ам зүйн хүчин зүйлийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: ДЭМБ-ын “Төрөлтийн эерэг туршлагыг сайжруулахад чиглэсэн төрөх үеийн тусламж үйлчилгээ” удирдамж, Дэлхийн эх баригчдын нийгэмлэгээс гаргасан баримт бичгүүдэд тохирсон байдлыг харгалзан судлаач Alimoradi нарын боловсруулсан нээлттэй үнэлгээний хуудсаар Нийслэлийн Өргөө Амаржих Газарт ажиллаж буй 49 эх баригчийг судалгаанд хамруулж, дескриптив судалгааны нэг агшингийн загвараар үгэн бус харилцааны ур чадварыг ажиглалтын аргаар үнэлж, нийгэм хүн ам зүйн хүчин зүйлтэй холбон судлав. Үр дүнг SPSS 26.0 программаар тооцоолов. Үр дүн: Судалгааны явцад ажлын байран дээр 49 эх баригчийн 196 удаагийн ажиглалтыг хийсэн. Судалгаанд хамрагдсан эх баригч нарын дундаж нас 35.38+9.22, 50% нь дундажаар 6-16 жилийн ажлын туршлагатай, 77.6% нь гэрлэсэн, 81.6% нь улсын сургуульд суралцаж, бакалаврын боловсрол эзэмшсэн, 100% хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилтан байв. Эх баригчдын 42.9% нь цалин орлогын байдалдаа сэтгэл дундуур байсан. Ажлын ачааллын байдлаар 65.3% нь өдөрт 30 ба түүнээс дээш хүнд үйлчилдэг ба үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэхэд үйлчлүүлэгч нэг бүртэй ганцаарчлан харилцах байдал буурсан (р=0.043). Нас нэмэгдэхэд үйлчлүүлэгчийг сонсож байх явцдаа үгэн бус дохио үзүүлж харилцах чадвар нэмэгдэж байсан (р=0.015). Харилцааны ур чадварын сургалтанд хамрагдаагүй эх баригч нар үйлчлүүлэгчтэй харилцах явцдаа биеийн байрлалаа буруу байрлалд байршуулж байгаа нь (p=0,022) ажиглагдсан. Шөнийн ээлжинд ажиллаж буй эх баригч нар үйлчлүүлэгчтэй нүүр царайны хувирал үзүүлж харилцах чадвар буурсан (p=0.045) байв. Өдрийн ээлжинд ажиллаж буй эх баригч нарт үйлчлүүлэгчийн яриаг нь таслахгүй сонсох чадвар (p=0.017) сайн байсан. Дүгнэлт: Эх баригчийн үгэн бус харилцааны ур чадвар нь цалиндаа сэтгэл хангалуун эсэх, харилцааны ур чадварын сургалтанд хамрагдсан эсэх болон ажлын цагийн ачаалалтай шууд хамааралтай байна.
