Bayarmunkh, Anar
Loading...
Товч нэр
Bayarmunkh, Anar
Бүтэн нэр
Bayarmunkh Anar
Латин нэр
Bayarmunkh Anar
Албан тушаал
Судлаач
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын харханд бичил судас залгах мэс заслын эдэд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-01-01) ;Чи Янбө (Yanbo); ; ;Б.ГалиндэвҮндэслэл: Мөчдийн артерийн судасны бөглөрөл нь захын артерийн Бичил судас залгалт бөглөрөлт өвчний хүндрэлийн сүүлийн үе шат бөгөөд өвчтөний Мөчдийн ишеми амьдралын чанарт ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна. Герман улсад Эдийн нөхөн хийгдсэн судалгаагаар захын артерийн судасны бөглөрөлт өвчин төлжилт оношлогдсон 40,000 гаруй тохиолдлын 66% нь оношлогдсоноос Мөчдийн артерийн хойш дөрвөн жилийн дотор мөч тайруулах мэс засал хийгдсэн байна. бөглөрөлт Эмчилгээний гол зорилго нь мөчдийн цусан хангамжийг сайжруулах, Судасны мэс засал өвдөлтийг намдаах, эдийн нөхөн төлжилтийг хурдасгах, мөн зүрх судасны хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Сүүлийн жилүүдэд бичил судасны мэс засал нь эдийн нөхөн төлжилтийг хурдасгаж, эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтойг судлаачид онцолж байна. Зорилго: Туршилтын хархны загварт мөчдийн ишеми үүсгэсэн нөхцөлд бичил судасны төгсгөл-төгсгөл (Т-Т) болон төгсгөл-хажуу (ТХ) залгалтын эдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан үнэлж, эдийн нөхөн _______________________ төлжилтийг судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, туршилтын амьтны төвийг түшиглэн 30 Ж§1аг хархыг хоёр бүлэгт (хяналтын бүлэг 10 харх, ишеми үүсгэх бүлэг 20 харх) хуваасан. Туршилтын бүлэгт 3 хоногийн ишеми үүсгэн, зориулалтын уусмалд хадгалсан донор хархны артерийн судас ашиглан Т-Т болон Т-Х залгалт хийсэн. Мэс заслын өмнө болон 21 хоногийн дараа хархны биеийн жин, артерийн судасны диаметр, цусны урсгалын байдлыг шалгаж, үр дүнг тооцоолсон. Мөн гуя, шилбэ болон тавхайн арьсны эд болон мөчдийн судасны эндотелийн нөхөн төлжилтийн байдлыг иммуногистохимийг аргаар үнэлсэн. Үр дүн: Хяналтын бүлгийн хархнуудын биеийн жин мэс заслын өмнө 227.86±21.11 гр байсан бол, судас залгалтын дараа 240.24±25.77 гр болж 12.38 гр нэмэгдсэн (р<0.01). Ишеми үүсгэсэн бүлэгт Т-Т судас залгалт хийсэн хархнуудын биеийн жин мэс заслын өмнө 239.67±26.96 гр байсан бол, мэс заслын дараа 234.3±27.20 гр болсон бол 21 хоногийн дараа 250.67±27.09 гр болж нэмэгдсэн (р<0.05). Т-Х залгалтын бүлгийн хархнуудын биеийн жин 235.18±22.39 гр байсан бөгөөд 21 хоногийн дараа 249.62±21.12 гр болж нэмэгдсэн (р<0.01). Мэс заслын нийт хугацаа хяналтын бүлэгт 24.51±2.29 минут байсан бол, ишеми үүсгэсэн бүлэгт Т-Т залгалт 39.75±0.89 минут, Т-Х залгалт 46.65±8.12 минут үргэлжилсэн (р=0.001). Мэс заслын үеийн цус алдалт хяналтын бүлэгт 0.27±0.12 мл байсан бол, ишеми үүсгэсэн бүлэгт Т-Т залгалт 0.58±0.13 мл, Т-Х залгалт 1.12±0.61 мл байсан бөгөөд зарим тохиолдолд 2.35 мл хүрч байв (р<0.01). Дүгнэлт: 1. Хяналтын бүлгийн хархнуудын биеийн жин 21 хоногийн дараа 240.24±25.77 гр болж өссөн бол, ишеми үүсгэсэн бүлгийн хархнуудын биеийн жин 250.67±27.09 гр болж нэмэгдсэн нь эдийн нөхөн төлжилт сайжирсан, бичил судас залгалт амжилттай хийгдсэн болохыг харуулж байна. 2. Иммуногистохимийн шинжилгээнд РС^А болон КОР уургийн экспресс ишеми үүсгэсэнээс хойш 3 хоногийн дараа буурсан боловч судас залгаснаас хойш 21 хоногийн хугацаанд илэрхий нэмэгдсэн байгаа нь бичил мэс засал амжилттай хийгдсэнийг илтгэж байна. Эдүүд ишемийн өөрчлөлтөд харилцан адилгүй хариу үзүүлж, арьс болон булчингийн эдэд КОР болон РСМА уургуудын илрэл ялгаатай түвшинд нэмэгдсэн нь эдийн нөхөн төлжилт явагдаж байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Таргалалт ба бамбай булчирхайн зангилааны зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан дүн(2024-11-07); ; ; ; Үндэслэл: Бамбай булчирхайн зангилаа нь бамбай булчирхайн хамгийн түгээмэл тохиолдох эмгэгүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бамбай булчирхайн зангилааны тархалт нэмэгдсээр байна. Монгол улсад таргалалт, чихрийн шижин, зэрэг бодисын солилцооны эмгэгүүдийн тархалт хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь бамбай булчирхайн зангилааны тархалтыг нэмэгдүүлж байгааг олон тооны судлаачид дурдсан байна. Зорилго: Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад илрүүлэн таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Монгол улсын засгийн газар, Монгол улсын Эрүүл мэнд яам 2022-2023 онд хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдагсдын мэдээллийг ашиглан дескриптив болон аналитик агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 36,395 хүмүүсийн 63.7% (n=23’188) нь эмэгтэй, дундаж нас 53.73±10.36 жил, биеийн жин дунджаар 71.03±14.08 кг, БЖИ 27.56±4.7 кг/м², бүсэлхийн тойрог 89.66±13.44 см тус тус байв. Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийгдсэн оролцогчдын 40.3% (n=14,651)-д бамбай булчирхайн зангилаа тодорхойлогдсон. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад (23.3%, n=3,409) эмэгтэйчүүдэд (76.7%, n=11,242) бамбай булчирхайн зангилаа 3.3 дахин их тохиолдож байгаа нь статистик ач холбогдолтой байв (p<0.01). Бамбай булчирхайн зангилаа илрээгүй (27.91±4.72 кг/м²) оролцогчидтой харьцуулахад зангилаа илэрсэн хүмүүст (26.77±4.71 кг/м²) БЖИ харьцангуй их байгаа нь тодорхойлогдлоо (p=0.002). Эдгээр хүмүүст бүсэлхийн тойрог эрэгтэйчүүдэд 90 см-ээс дээш, эмэгтэйчүүдэд 80 см-ээс дээш бол төвийн таргалалт гэж үзсэн ба бамбай булчирхайн зангилаатай хүмүүсийн дунд төвийн таргалалт түгээмэл ажиглагдсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад 40.3% тохиолдож байгаа нь тогтоогдлоо. 2. Таргалалт, жингийн илүүдэлтэй хүмүүсийг хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад бамбайн булчирхайн зангилаа үүсэх эрсдэл 1.2-1.5 дахин их байгааг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 1 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, High prevalence of thyroid nodules and their association with cardiometabolic risk in MongoliaINTRODUCTION: Mongolia faces rising rates of obesity, diabetes, and cardiovascular disease, yet little is known about their relationship with thyroid nodules. This study aimed to assess the prevalence of thyroid nodules and their association with cardiometabolic outcomes in the Mongolian population. METHODS: A nationwide retrospective analysis was conducted among 36,395 adults who underwent thyroid ultrasound during routine health checkups. Demographic, anthropometric, and metabolic parameters were recorded, including body mass index (BMI), central obesity, blood pressure, diabetes, and cardiovascular risk based on WHO criteria. RESULTS: Thyroid nodules were identified in 40.3% (n = 14,651) of participants. Age-adjusted prevalence was 32.1% overall, 19.8% in men, and 39.2% in women, with higher rates in Ulaanbaatar (43.9%) than in rural areas (35.4%). Participants with nodules had higher BMI, central obesity, diabetes, and cardiovascular risk compared to those without nodules. Prevalence was greatest in the very high CVD risk category (60.0% in women, 33.1% in men). Multivariate models confirmed independent associations between thyroid nodules and age, female sex, obesity, and cardiovascular risk. CONCLUSIONS: Thyroid nodules are highly prevalent in Mongolia and cluster with adverse cardiometabolic outcomes. Nodules may serve as a clinical marker of elevated cardiovascular risk. Future longitudinal studies should explore potential bidirectional pathways between obesity, thyroid nodules, and cardiometabolic disease.
