Bayarmunkh, Anar
Loading...
Товч нэр
Bayarmunkh, Anar
Бүтэн нэр
Bayarmunkh Anar
Латин нэр
Bayarmunkh Anar
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Таргалалт ба бамбай булчирхайн зангилааны зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан дүн(2024-11-07); ; ; ; Үндэслэл: Бамбай булчирхайн зангилаа нь бамбай булчирхайн хамгийн түгээмэл тохиолдох эмгэгүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бамбай булчирхайн зангилааны тархалт нэмэгдсээр байна. Монгол улсад таргалалт, чихрийн шижин, зэрэг бодисын солилцооны эмгэгүүдийн тархалт хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь бамбай булчирхайн зангилааны тархалтыг нэмэгдүүлж байгааг олон тооны судлаачид дурдсан байна. Зорилго: Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад илрүүлэн таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Монгол улсын засгийн газар, Монгол улсын Эрүүл мэнд яам 2022-2023 онд хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдагсдын мэдээллийг ашиглан дескриптив болон аналитик агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 36,395 хүмүүсийн 63.7% (n=23’188) нь эмэгтэй, дундаж нас 53.73±10.36 жил, биеийн жин дунджаар 71.03±14.08 кг, БЖИ 27.56±4.7 кг/м², бүсэлхийн тойрог 89.66±13.44 см тус тус байв. Бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийгдсэн оролцогчдын 40.3% (n=14,651)-д бамбай булчирхайн зангилаа тодорхойлогдсон. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад (23.3%, n=3,409) эмэгтэйчүүдэд (76.7%, n=11,242) бамбай булчирхайн зангилаа 3.3 дахин их тохиолдож байгаа нь статистик ач холбогдолтой байв (p<0.01). Бамбай булчирхайн зангилаа илрээгүй (27.91±4.72 кг/м²) оролцогчидтой харьцуулахад зангилаа илэрсэн хүмүүст (26.77±4.71 кг/м²) БЖИ харьцангуй их байгаа нь тодорхойлогдлоо (p=0.002). Эдгээр хүмүүст бүсэлхийн тойрог эрэгтэйчүүдэд 90 см-ээс дээш, эмэгтэйчүүдэд 80 см-ээс дээш бол төвийн таргалалт гэж үзсэн ба бамбай булчирхайн зангилаатай хүмүүсийн дунд төвийн таргалалт түгээмэл ажиглагдсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Бамбай булчирхайн зангилааг эрт илрүүлэгт хамрагдагсдад 40.3% тохиолдож байгаа нь тогтоогдлоо. 2. Таргалалт, жингийн илүүдэлтэй хүмүүсийг хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад бамбайн булчирхайн зангилаа үүсэх эрсдэл 1.2-1.5 дахин их байгааг тогтоолоо.
