Х.Сэр-Од
Loading...
Товч нэр
Х.Сэр-Од
Бүтэн нэр
Хуягаа Сэр-Од
Латин нэр
Khuyagaa Serod
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны агаарын бохирдлын харьцуулсан судалгаа(2026-04-16); ;Б.Өлзийхутаг ;Б.Батзориг; Б.НямсүрэнҮндэслэл: Гадаад, дотоод орчны агаарын бохирдол нь дэлхий дахинд өвчлөлийн ачаалал, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд нарийн ширхэгт тоосонцор (PM₂.₅)-ын өртөлт нь зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уушгины хорт хавдар, бодисын солилцооны болон мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсэх, дархлааны үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Монгол Улсын хот суурин газруудад өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд хүрдэг ба сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн ч дотоод болон гадаад орчны агаарын бохирдолд үзүүлэх нөлөө нь бүрэн судлагдаагүй хэвээр байна. Зорилго: Улаанбаатар, Дархан хотуудын гадаад орчин болон айл өрхийн сууцны доторх орчны агаарын бохирдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар, Дархан хотын гадна орчны агаарын бохирдлыг хянах суурин хэмжилтийн цэгүүдийн 2014-2026 оны хооронд үзүүлэлтийг ЦУОШГ-аас авч, өвөл зуны улиралд харьцуулан судласан. Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг судлахдаа Улаанбаатар, Дархан хотын орон сууц, байшин, гэрт амьдардаг 240 айл өрхийг хамруулан 2023-2026 оны хооронд 3 жилийн туршид дагаж судласан. Шууд хэмжилтийн (Purple Air) багажийг ашиглан, айл өрх бүрт өвөл, зуны улиралд тус бүр 14-21 хоног байршуулж, 10 минутын давтамжтайгаар, 24 цагийн туршилд РМ2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлсон. Үр дүн: 2014-2026 оны хооронд Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 60.5 мкг/м3, РМ10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж 117.3 мкг/м3, азотын давхар ислийн агууламж 37.3 мкг/м3, хүхрийн давхар ислийн дундаж агууламж 41.8 мкг/м3, озоны агууламж 27.5 мкг/м3 байсан бөгөөд нийслэлд сайжруулсан нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш тоосонцрын агууламж буурсан хандлагатай ч хүхрийн давхар ислийн агууламж нэмэгдсэн, мөн Дархан хоттой харьцуулахад өндөр байна. Дотоод орчны PM₂.₅ тоосонцрын дундаж агууламж Улаанбаатар хотод Дархан хоттой харьцуулахад өндөр түвшинд байна (60.7±86.1 vs 48.4±96.7). Сууцны төрлөөр статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.0001) байгаа бөгөөд хатуу түлш хэрэглэдэг байшин болон гэрт амьдардаг өрхүүдэд PM₂.₅-ийн агууламж өндөр, харин орон сууцанд хамгийн бага түвшинд байна. Эдгээр үр дүн нь дотоод орчны агаарын бохирдол нь хот хооронд, сууцны төрөл болон улирлаас хамааран мэдэгдэхүйц ялгаатай байгааг илтгэж, хүн амын өртөлтийн түвшин өндөр хэвээр байгааг харуулж байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын гадна орчны агаар дахь тоосонцор, азотын болон хүхрийн давхар исэл зэрэг бохирдуулагчдын түвшин Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 1-4 дахин өндөр байна. Айл өрхийн дотоод орчны PM₂.₅-ийн бохирдол нь Дархан хоттой харьцуулахад Улаанбаатар хотод өндөр, сууцны төрөл болон улирлын нөлөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10, SO2-ын тоосны түвшинг харьцуулсан дүнҮндэслэл: Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуулын дагуу Улаанбаатар хотын айл өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Сайжруулсан түлшний хэрэглээг түүхий нүүрстэй харьцуулан судласан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10 болон SO2 тоосонцруудын агууламжийн түвшинг 2014-2021 оны Koвид-19 цар тахлын хөл хорионы үеээс өмнө ба дараа үетэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Цаг уур орчны шинжэлгээний газар (цаашид ЦУОШГ гэж явах) болон Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах газраас мэдээлэл авч, санд бүртгэгдсэн статистик мэдээлэлд тулгуурлан баримтын судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Агаарын чанарын суурин харуулын 18, Дархан хотын харуулын 2 цэгийн 2014-2021 оны мэдээллийг тус газрын зөвшөөрөлтэй авч ашигласан. Агаарын чанарын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ статистик боловсруулалтын R программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар нарийн ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 82.4 мкг/ м3 буюу 59.6%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь нарийн ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.9 мкг/м3 буюу 35.6%-иар нэмэгдсэн байна. 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар том ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 121 мкг/м3 буюу 65.7%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь том ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.6 мкг/м3 буюу 37.3%-иар нэмэгдсэн байна. Улаанбаатар болон Дархан хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж 2019-2020 онуудад өмнөх жилүүдээс тус бүр 47.6%, 4.6% өссөн буюу цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дүгнэлт: Улаанбаатар болон Дархан хотын агаарын чанарын суурин харуулын станцуудын мэдээллийг нэгтгэсэн дүнгээр SO2 болон нарийн ширхэгт PM2.5 тоосонцор нь түүхий нүүрс болон сайжруулсан түлшний галлагааны улмаас үүсч байна. Хөл хорио тогтоосон үеэс айл өрхийн галлагааны давтамж нэмэгдэн агаар бохирдуулагчдын хэмжээ өссөн үзүүлэлт байна. Харин PM10 тоосонцорт хөрсний гаралтай элементүүд олон байгаа бөгөөд энэ нь цар тахлын үеээр хөл хөдөлгөөн багассан болон зогссонтой холбоотой буурсан байна.
