Damiran, Naransukh
Loading...
Товч нэр
Damiran, Naransukh
Бүтэн нэр
Damiran Naransukh
Латин нэр
Damiran Naransukh
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын бүх биед болон гарт дамжих доргионы өртөлтийг судалсан дүн(2024-01-28) ;Н.Эрдэнэчамба; ; ; А.ЭнхдөлгөөнҮндэслэл: Ажлын байрандаа доргионд өртөж буй ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, доргионд өртөлтийг хянах бууруулах шаардлага хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт тулгардаг. Доргионыг бүх биед болон гарт дамжих гэж 2 ангилдаг. АНУ, Канад болон Европын орнуудын ажилчдын 1.7-5.8% нь ажлын байрандаа гарт дамжих доргионд өртөж байна. Мөн доргионы нөлөөлөлд ахмад ажилчид илүү өртсөн байна. Өмнөд Африкийн алтны уурхайнуудад ашиглагдаж байгаа чулуулгийн өрмийн доргион нь дунджаар 24-31 м/с2 хооронд хэлбэлздэг. Эдгээр түвшин нь Европын Холбооны өртөлтийн хязгаар (5 м/с2)-аас 5-6 дахин их бөгөөд 15 минутын өртөлт нь хоногийн өртөлтийн хязгаараас хэтэрсэн байна. Зорилго: Монгол Улсын хэмжээнд доргионтой харьцан ажиллаж буй ажилтнуудын доргионд өртөлтийг судлахад судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгааг баримтын судалгааны загвар ашиглан хийсэн. Судалгаанд (2014-2023 он)-ийн хооронд хэмжигдсэн ББДД 342, ГД 374 доргионы хэмжилтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: ББДД-ны дундаж утга 0.80±0.75 м/с2, голч утга 0.63 м/с2 (ХБУ 0.0020 м/с2, ХИУ 3.64 м/с2, 95% CI 0.40-0.52 м/с2) байв. Харин ГД доргионы дундаж 3.3.27±3.31 м/с2, голч утга 2.34 м/с2 (ХБУ 0.0053 м/с2, ХИУ 16.0 м/с2, 95% CI 1.23-1.72м/с2) байв. Доргионы өртөлтийг үйлдвэрлэлийн салбараар нь харьцуулахад ББДД нь уул уурхайд ажиллагсдад хамгийн их буюу 0.90 м/с2 (95% CI 0.47-0.64 м/ с2) байв. Харин ГД доргионы дундаж барилгын салбарт ажиллагсдад хамгийн их буюу 3.9 м/с2 (95% CI 0.9-2.81 м/с2) байсан бөгөөд ГДД болон ББДД-ыг салбар хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбаруудаас ББДД-ны хувьд уул уурхайн салбарын ажилтнууд, ГДД-ны хувьд барилгын салбарын ажилтнууд хамгийн өндөр өртөлттэй байна. Уул уурхайн салбарт ажиллаж буй дампын оператор, ковшийн оператор, автогрейдерийн оператор, өрмийн операторууд ББДД-д хамгийн өндөр, цахилгаанчин, тоног төхөөрөмжийн механик, засварчид ГДД-д хамгийн өндөр өртөж байгаа нь статистик ач холбогдолтой байна (p=0.008), (р=0.0001). Түүнчлэн эдгээр ажиллагсад ЗДХ-ээс хэтэрсэн нөхцөлд ажиллавал зохих цагаас 1-9 цагаар илүү ажиллаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн угаарын хийн өртөлт, эрүүл мэндийн нөлөө(2021-11-01) ;С.Насантогтох; ;Э.ЭрдэнэчимэгУлаанбаатар хотод 2019 оны хавраас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглон шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн хэдий ч хүн амын дунд угаарын хийн хордлогын тохиолдолд 2.8 дахин нэмэгдсэн. Тиймээс шахмал түлшний хэрэглээтэй холбоотой гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 41 өрхөд эрүүл ахуйн хэмжилт хийж, асуумж судалгаа авсан. Дотоод орчны агаарт угаарын хийн концентрацийг тодорхойлох хэмжилтийг айлын гал тогооны хэсэг хүний амьсгалын түвшинд буюу 1-1.5 метрийн өндөрт байрлуулж нийт 41 айлд дунджаар 22.6 цагийн турш хэмжилт хийсэн. Угаарын хий (CO)-н хэмжилтийг MNS 4991:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын бүсийн агаар дахь хорт бодисын концентрацыг хэмжих аргачлалд тавих шаардлагын дагуу идэвхгүй өнгө үзүүлэгч шилэн гуурс хэрэглэн хэмжилтийг мг/м3 нэгжээр илэрхийлсэн. Цагт жинлэсэн дундаж концентрацийг ДЭМБ-ын удирдамжид заасан хүлцэх хэмжээтэй харьцуулан дүгнэсэн. Хэмжилт хийгдсэн 41 айлын дотоод орчны агаарт угаарын хий (СО) хэмжилтийг хийхэд дунджаар 13.37±8.9 мг/м3 гарсан ба хүлцэх хэмжээнээс 2.3 дахин их гарсан. Байшин сууцанд энгийн зуух ашигладаг айлууд угаарын хийн өртөлтөнд илүүтэй өртөж байна. Судалгаанд хамрагдсан айлуудын 19.5 хувьд нь гэр бүлийн хэн нэгэн гэртээ угаарын хийнд хордсон тохиолдол гарч байжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын ажлын байрны шуугианы өртөлт, сонсгол буурах эмгэгийн судалгаа(2021-09-01) ;О.Алтансүх; ; ; Э.ЗолжаргалҮндэслэл: Уул уурхайн салбарын ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 16%-ийг ажлын байрны шуугианаас үүдэлтэй сонсгол бууралт эзэлдэг байна. 2020 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн нийт 10069 тохиолдол бүртгэгдсэний 412 нь шуугианы гаралтай сонсгол бууралтаар хөдөлмөрийн чадвар алдсан байна. Зорилго: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын ажлын байрны шуугианы өртөлт, түүнээс шалтгаалсан сонсгол бууралтыг судлах. Судалгааны арга: Судалгааг ретроспектив болон агшингийн загвараар гүйцэтгэсэн. Ажлын байрны шуугианыг testo-815, testo-816 багажаар, хувь хүний шуугианы өртөлтийг Casella Noise Dosemeter багажаар хийж гүйцэтгэв. 2020 оны ажилчдын аудиометрийн шинжилгээний үр дүнг боловсруулав. Үр дүн: 2009-2020 онуудад хийгдсэн нийт 3506 шуугианы дундаж түвшин 82±9.69 децибелль (дБА), голч нь 83дБА, нийт хэмжилтийн 35.3% нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Ган бөөрөнцгийн цех (88дБА), Засвар угсралтын цех (87дБА) тус тус шуугианы түвшин өндөр байна(p<0.0001). 2018-2020 онуудад хийгдсэн хувь хүний шуугианы хэмжилтээр Баяжуулах үйлдвэр (108дБА), Ил уурхай (106дБА), Засвар угсралтын цех (89дБА), Ган бөөрөнцгийн цех (93.1дБА) тус тус хамгийн их өртөж байна. Ажилчдын эрүүл мэндийн хугацаат үзлэгийн аудиометрийн шинжилгээний үр дүнгээр 937 ажилтан сонсголын эрхтэн системийн өөрчлөлттэй гэж оношлогдож 64.8% нь хоёр чихний, 14.7% нь нэг чихний сонсгол бууралттай байна. Дүгнэлт: Эрдэнэт үйлдвэрийн ажилчмд ажлын байрны шуугианы нөлөөнд өртөж, ажилчдын 14.2% нь сонсгол бууралттай гэж оношлогдсон тул сонсголын эрхтэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
