Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны эрт үеийн хорт хавдрын иммуногистохимийн оношлогооны ач холбогдол
    (2020-05-01)
    Х.Жанибек
    ;
    ; ;
    М.Цэцэгдэлгэр
    Ходоодны хорт хавдар Монгол улсад зонхилон тохиолддог хорт хавдрын 2рт, хавдрын нас баралтын 1рт орж цаашид өсөх хандлагатай байна. Иммуногистохимийн арга нь эдийн биопсид даавар, рецепторууд, ферментүүд, иммуноглобулинуудыг амьд эд эс дээр харж байгаа юм шиг боломжийг эмгэг судлаач эмчид олгодог юм. Энэ аргаар хавдрын эдийн гарвалыг тодорхойлох, ялган оношлох, үсэрхийллийн анхдагч голомтыг илрүүлэх, хавдрын дааврын идэвхижил, хавдрын биологийн шинж чанарыг үнэлэн өсөлтийн идэвхижилийг тодорхойлж, тавилан тогтоох зэрэг олон эмгэг судлалын оношлогоонд хэрэглэж байна. Ялангуяа ходоодны эрт үеийн хорт хавдрын үед Ki67, HER 2, AMАCR зэрэг маркеруудыг тодорхойлдог. 2015-2020 оны хооронд УХТЭ-ийн дурангийн тасагт салст хуулах мэс засалд орсон нийт 20 эмчлүүлэгчийн эдийн шинжилгээний материалыг хамруулан судлахад: AMАCR фермент нийт 13 тохиолдлын 84.6% -д +2, +3 оноотой будагдсан нь булчирхайлаг эсийн гаралтай хорт хавдрыг, Кi67 эсийн үржлийг үзэхэд 20% -д нь сул ялгаралтай хорт хавдар +2 оноотой будагдсан нь хору чанар өндөр, дахилт өгөх магадлалтайг, HER2 үнэлэхэд 15% -д нь +2, +3 оноотой будагдсан нь тухайн хорт хавдрын явц тавилан муутайг илэрхийлж байна. Иймд эдгээр эерэг тохиолдолуудыг дараагийн шатлалын нарийвчилсан шинжилгээнд илгээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бүдүүн гэдэсний салстын тунгалгын гаралтай хоруу чанарт хоёрдогч малигнант лимфома
    (2020-05-01)
    П.Буянтөгс
    ;
    Т.Цэндсүрэн
    ;
    Т.Биндэръяа
    ;
    Д.Энхжаргал
    ;
    Н.Алтанчимэг
    Ходоод болон нарийн гэдсэнд хамгийн элбэг тохиолдоно Бүдүүн гэдэсний малигнант лимфома /MALT-лимфома/ нь маш ховор тохиолддог эмгэг буюу нийт MALT-лимфомын 2.5%-ийг, бүдүүн, шулуун гэдэсний нийт хорт хавдрын 0.5-аас бага хувийг эзэлнэ. Бүдүүн гэдсэнд ихэвчлэн ургацаг болон эзэлхүүнт өөрчлөлтөөр илэрнэ. Бидний тохиолдлын хувьд хожуу үед оношлогдсон, бүдүүн гэдэсний бүх хэсгийг хамарсан эмгэг өөрчлөлттэй, хоол боловсруулах доод замын цус алдалт болон гэдэсний түгжрэл зэрэг шалтгаануудаар тотал колэктоми хийгдсэн. Энэ төрлийн лимфомын ховор байдлаас хамааран эмчилгээ болон оношилгооны аргууд сайн судлагдаагүй тул тодорхой удирдамж, зөвлөмж байхгүй байна.