С.Сэржням
Loading...
Товч нэр
С.Сэржням
Бүтэн нэр
Сүхбаатар Сэржням
Латин нэр
Sukhbaatar Serjnyam
Албан тушаал
Багш
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хавдрын улмаас хими эмчилгээнд хамрагдсан 18-35 хүртэл насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн ба сэтгэл зүйн байдлыг судалсан дүн(2023-02-16) ;Д.Сайнбилэг ;Б.Болорчимэг ;Д.Энхнаран; Ч. БатсүрэнҮндэслэл: Олон улсад хавдраар өвчилж байгаа хүмүүсийг насны бүлгээр ангилж, 18-35 хүртэл насыг залуу нас гэж судлаачид тэмдэглэжээ. Энэхүү насанд хавдраар өвчилж, хими, туяа эмчилгээнд орсон хүмүүсийн хожуу хүндрэл нь үргүйдэл болон эрт цэвэршилт юм. Монгол Улсын хэмжээнд Нөхөн үржихүйн бус хавдраар (НҮБХ) өвчилж хими эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүй, нөхөн үржихүйн байдлын талаар хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Нөхөн үржихүйн бус хавдраар өвчилж хими эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүй, нөхөн үржихүйн байдлыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид ХСҮТ-д 2018-2022 оны хооронд НҮБХ-ын улмаас 18-35 насанд хими эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийг хамруулсан ба зорилт нэгийн хүрээнд тохиолдол хяналтын судалгааны загвараар ижил насны харьцангуй эрүүл, биеийн юмны мөчлөг, сэтгэл зүйн амьдралын чанарын байдлыг хэвийн эмэгтэйчүүдтэй харьцуулж, зорилт хоёрын хүрээнд агшингийн судалгааны загвараар, өндгөвчийн үйл ажиллагааны алдагдлыг эмнэлэгт үзүүлэх боломжтой 22 эмэгтэйд бодит үзлэг, хэт авиан шинжилгээ хийж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн хими эмчилгээний давтамж 9.9±6.8 удаа байв. НҮБХ-тай эмэгтэйчүүдийн 63.64% (14) нь бэлгийн булчирхайг хордуулах эрсдэл ихтэй хими эмчилгээнд, 36.36% (8) нь эрсдэл багатай хими эмчилгээнд орсон байсан ба баруун өндгөвчийн эзэлхүүн 3.2±3.1 см, зүүн өндгөвчийн эзэлхүүн 2.52±1.9 см байсан нь эрүүл эмэгтэйчүүдтэй ойролцоо байв. Харин суурин фолликулын тоо нь 1.23±1.3 ширхэг байгаа нь өндгөвчийн нөөц илэрхий буурсныг илтгэж байна. НҮБХ-аар өвчилсөн эмэгтэйчүүдийн биеийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд хамааралтай амьдралын чанарын үзүүлэлт эрүүл эмэгтэйчүүдтэй харьцуулахад статистикийн хувьд үнэн магадлалтайгаар буурсан байв. Цаашилбал, НҮБХ-аар өвчилсөн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилт, гутралын тархалт өндөр байлаа. Дүгнэлт: 1. Нөхөн үржихүйн бус хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн хими эмчилгээний дараах өндгөвчийн үйл ажиллагааны бууралт нь химийн эмчилгээний төрөл, эмийн хослолын тооноос хамаарч байгаа нь тодорхойлогдлоо. 2. Нөхөн үржихүйн бус хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдэд сэтгэл түгшилт, гутрал илүү хүнд явцтай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цисплатинаар үүсгэгдсэн хулганы өндгөвчийн анхдагч дутмагшилд өөхний эдийн гаралтай үүдэл эсийн эмчилгээний нөлөөг тодорхойлсон дүн(2026-09-15) ;Б.Баярманлай ;Б.Дэлгэрмаа; ;Б.ХонгорзулЦ.АнужинҮндэслэл: Цисплатин нь олон төрлийн хорт хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэгддэг платин агуулсан хими эмчилгээний эм боловч өндгөвчийн эд, ооцит болон хөгжиж буй фолликулд гонадотоксик нөлөө үзүүлж, өндгөвчийн анхдагч дутмагшил үүсгэх эрсдэлтэй. Өөхний эдийн гаралтай үүдэл эс (ADSC) нь паракрин, антиапоптоз болон эдийн нөхөн төлжилтийг дэмжих боломжит нөлөөгөөрөө өндгөвчийн гэмтлийн дараах сэргээх эмчилгээний нэг хувилбар болж судлагдаж байна. Зорилго: Цисплатинаар үүсгэгдсэн POI хулганы загварт ADSC эмчилгээ эструсын мөчлөг, биеийн жин болон өндгөвчийн фолликулын морфологийн сэргэлтэд үзүүлэх нөлөөг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд 6 долоо хоногтой нийт 30 BALB/c эм хулгана ашиглав. Хяналтын бүлэгт 6 хулганад салин, 24 хулганад цисплатиныг 2 мг/кг тунгаар хэвлийн хөндийд өдөрт нэг удаа 10 хоног тарьж POI загвар үүсгэв. POI үүссэний дараа цисплатин хэрэглэсэн амьтдыг эмчилгээ хийгдээгүй POI бүлэг (n=15) болон ADSC эмчилгээний бүлэг (n=9) болгон үргэлжлүүлэв. ADSC бүлэгт 1×10⁶ эсийг 0.2 мл орчинд суспензлэн сүүлний венээр тарив. Үтрээний наацыг өдөр бүр хянаж, эструсын мөчлөгийг proestrus, estrus, metestrus, diestrus үе шаттайгаар үнэлэв. Туршилтын төгсгөлд өндгөвчийг авч гистологийн шинжилгээ хийв. Үр дүн: Цисплатин хэрэглэсний дараа эструсын мөчлөг хяналтын бүлгийн 3.97 хоногоос POI бүлэгт 6.4 хоног болж уртассан (p<0.05). ADSC эмчилгээний дараах үнэлгээнд эмчилгээ хийгдээгүй POI бүлгийн мөчлөг 5.65 хоног (n=4), ADSC бүлгийнх 4.5 хоног (n=7) байсан бөгөөд ялгаа статистикийн ач холбогдолтой байв (p=0.013). Гистологийн хувьд POI бүлэгт фолликулын атрофи, сөнөрөл, дегенератив өөрчлөлт давамгайлсан бол ADSC бүлэгт анхдагч, хоёрдогч болон антрал шатны хэвийн төрхтэй хөгжиж буй фолликулууд илүү олон, дегенератив өөрчлөлт харьцангуй бага байв. Өндгөвчний гистологи зүслэгт суурин болон хөгжиж буй фолликудын тоо хяналтын бүлэгт 15.00±2.65, POI бүлэгт 6.00±2.00, ADSC бүлэгт 8.67±2.89 байв. Дүгнэлт: Цисплатинаар үүсгэгдсэн POI хулганы загварт ADSC эмчилгээ хийснээр эструсын мөчлөг статистикийн ач холбогдолтой богиносож хэвийн түвшин рүү ойртсон. Өндгөвчийн гистологид анхдагч, хоёрдогч болон антрал шатны олон төрлийн морфологи бүтэц бүхий фолликулууд нэмэгдэж, хатингаршиж дегенератив өөрчлөлтөд орсон фолликулууд буурах хандлага ажиглагдав. Иймээс ADSC эмчилгээ нь цисплатинаар үүсгэгдсэн өндгөвчийн гэмтлийн дараах фолликулогенез болон эструсын мөчлөгийг хэсэгчлэн сэргээх боломжтойг энэхүү судалгаа харуулж байна.
