Nisekhkhuu, Algirmaa
Loading...
Товч нэр
Nisekhkhuu, Algirmaa
Бүтэн нэр
Nisekhkhuu Algirmaa
Латин нэр
Nisekhkhuu Algirmaa
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндгөвч уйланхайжих хамшинжтэй эмэгтэйчүүдийн оношилгоонд Анти-Мюллерийн дааврын ач холбогдлыг үнэлэх нь(2021-03-13); ;О.Амаржаргал ;Г.Баттулга ;Б.БолорчимэгД.МөнхцэцэгҮндэслэл: Өндгөвч уйланхайжих хамшинж (ӨУХШ) нь дэлхий дахинд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд (НҮНЭ)-ийн дунд оношлогдох шалгуураас хамаараад 4-18% тохиолддог нөхөн үржихүй, дотоод шүүрлийн эмгэг юм1. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг илрүүлэн, АМH-ын оношилгооны ач холбогдлыг тодорхойлох. Зорилт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг тодорхойлох. 2. ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн оношилгоонд АМH-ын ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Эх, хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ)-ийн Үргүйдэл, Нөхөн Үржихүйн Төв (ҮНҮТ)-өөр 2018 оны 12 сараас 2019 оны 12 сарын хооронд үйлчлүүлсэн нийт 1334 үргүйдэлтэй эмэгтэйд Роттердамын шалгуураар ӨУХШ оношлогдсон 116 тохиолдлоос мэдээлэл дутуу 2 тохиолдлыг хасч 114 тохиолдлыг дагаж судаллаа. Судалгааг явуулахдаа АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээний ёс зүйн хороо болон ЭХЭМҮТийн өсзүйн салбар хорооноос зөвшөөрөл тус тус авсан болно. Үр дүн: Судалгааны хугацаанд 1334 үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ 8.7% (116) илэрсэн. ӨУХШ-тэй, үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн насыг бүлэглэн авч үзэхэд 25-29 насныхан 43.9%, 30-34 нь 30.7%, нь, 20-24 17.5% байсан бол 35-39 насныхан 7.9%-ийг эзэлж байна. Дүгнэлт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 8.7%-д нь ӨУХШ тодорхойлогдлоо. Энэ нь бусад улс орны тархалттай ойролцоо түвшинд байна. 2. Роттердамын шалгуур бол ӨУХШ-ийн оношилгооны суурь болох бөгөөд харин АМH нь эдгээр шалгуур үзүүлэлт дээр нэмэлт мэдээлэл бүхий тоон биомаркер болж чадаж байгааг бидний судалгааны үр дүн харууллаа. Гэвч энэ үр дүнг батлахын тулд илүү өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг хийх шаардлагатай юм.
