Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Үрийн шингэний чанарт гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх эрсдэлийг тооцох нь
    (2022-04-28)
    О.Номуударь
    ;
    ;
    Д.Болормаа
    ;
    Р.Нямсувд
    ;
    С.Бурмаа
    Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог нийслэл хотуудын нэг юм1. Өвлийн улиралд PM2.5 бохирдлын өдрийн дундаж үзүүлэлт 687 мкг/мл хүрч байгаа нь ДЭМБын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 80 дахин их байна2,3. БНХАУ-ын бээжингийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар агаарын бохирдолд урт хугацаагаар өртөх нь үргүйдлийн эрсдэлийг 20%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ4. Арга, аргачлал: Судалгааны загвар: Судалгааг ретроспектив тууш судалгааны загвараар ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. ДЭМБ-ын аргачлалын дагуу спермийн хөдөлгөөн, концентрацийг тодорхойлон, агаарын чанарын үзүүлэлтүүдтэй харьцуулан хамаарлыг тодорхойлов. Үр дүн: Үрийн шингэний хэмжээ ба агуулагдах спермийн тоонд агаарын бохирдолын хэмжээ өндөр байх нь сөрөг нөлөө үзүүлж байна. Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх хандлагатай, 8-12 сард тогтмол буурсан байна. 2020 оны Улаанбаатар хотын агаар бохирдуулагч PM10 тоосонцорын жилийн дундаж 129.1±11.6 мкг/м3 байна. Дүгнэлт: 1.Үрийн шингэний хэмжээ ба эр бэлгийн эсийн тоо 1-7 сард өсөх, 8-12 сард тогтмол буурах хандлагатай байна. 2. Улаанбаатар хотод 2020 оны байдлаар агаар бохирдуулагч PM10 тоосонцрын жилийн дундаж үзүүлэлт бусад бохирдуулагчдаас 129.1±11.6 мкг/м3 байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд байгааг харуулж байна.