Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Туршилтаар үүсгэсэн тархины ишемийн үед Антишемин бэлдмэлийн биологийн зарим үйлдлийг судлах нь
    (2020-05-01)
    С.Оюунцэцэг
    ;
    ;
    С.Хишигжаргал
    ;
    Б.Саранцэцэг
    Монгол орны эмийн ургамлуудаас тархины судасны дутмагшилын үед тархины эсийг гэмтэл, үхжлээс хамгаалах идэвхитэй эм гарган авах асуудал судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Антишемин бэлдмэлийн найрлагад Сарьслаг хунчир, Байгаль гүүн хөх болон Gingko biloba зэрэг ургамлууд орох бөгөөд манай судалгааны баг уг бэлдмэлийн үйлдлийг туршилтаар үүсгэсэн тархины цус тасалдалын үед өөхний хэт исэлдэлтийн эрчимд хэрхэн нөлөөлж буйг судаллаа. Бид судалгааг сорил туршилтын загвараар “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн “Эрдэм шинжилгээ-Инновацийн Төв”-ийг түшиглэн явуулсан бөгөөд монгол оронд тарималжуулсан Сарьслаг хунчир (Astragalus membraneceus)-ын үндэс, Байгал гүүн хөх (Scutellaria baicalensis Georgi)-ын үндэс, Gingko biloba-ын навчийг судалгаанд хэрэглэсэн. Тархины ишеми үүсгэх эмгэг загварыг Farкes E. (2007) нарын аргачлалаар хийж гүйцэтгэсэн ба туршилтын 1, 3, 7, 14, 21 хоногуудад сийвэн болон тархины эдэд: малондиальдегид, сиалын хүчил, цитохром С, липидпероксидаз, нитроксид зэрэг үзүүлэлтүүдийг стандарт китээр (Enzyme-linked immunosorbent assay) ELISA аппаратаар тодорхойлсон. Туршилтын дүнгээс харвал судалгааны хоногуудад МДА-ын агууламжийг Антишемин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар уулгасан амьтдад хяналтын бүлэгтэй харьцуулахад 24.17-40.45%-иар, (p≤0.001), сиалын хүчлийн агууламж 17.34-24.79%-иар, (p≤0.001), цитрохром С-ын агууламж 7.233.9%-иар, (p≤0.05), липидпероксидаз фeрмeнтийн идэвхи 11.7-14.78%иар, (p≤0.05), NO-ын хэмжээ 13-24.4%-иар, (p≤0.001) тус тус буурсан байлаа. Бидний судалгааны дүнд Антишемин бэлдмэлийн нөлөөгөөр тархины ишемийн эмгэг загварын үед чөлөөт язгуурт хэт исэлдэлтийн процессын эрчим, мембраны гэмтэл буурч байгаа нь тогтоогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархинд хүчилтөрөгч дутмагших үед эс хамгаалах тогтолцооны зарим үзүүлэлтүүдэд “Aнтишемин” бэлдмэлийн нөлөө
    (2020-05-01) ; ;
    Б.Саранцэцэг
    ;
    “Антишемин” бэлдмэл нь Сарьслаг хунчир (Astragalus membraneceus), Байгалийн гүүн хөх (Scutellaria baicalensis Georgi), Gingko biloba зэрэг ургамлаас бүрдсэн нийлбэр бэлдмэл бөгөөд уг бэлдмэлийн эс хамгаалах идэвхийг цагаан харханд үүсгэсэн тархины ишeми эмгэг загвар дээр Farкes E et al., нарын аргачлалыг ашиглан хийсэн. Бидний судалгаагаар туршилтын 1-21 дэх хоногт хяналтын эмчлээгүй ангижирсан глутатионы хэмжээ тархины эдийн гомогeнатад 26-40.1%-иар, супeроксиддисмутаз фeрмeнтийн агууламж 25.8-41%иар, глутатионпeроксидаз фeрмeнтийн агууламж 15.4-44.5%-иар тус тус буурсан, харин Антишeмин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар хэрэглэсэн амьтдад тархины ишeми үүсгэсэн эмгэг загварын 1-21 дэх хоногт ангижирсан глутатионы хэмжээ эдийн гомогeнатад 16.1-27.2%иар, супeроксиддисмутаз фeрмeнт 14-20.9%-иар, глутатионпeроксидаз фeрмeнтийн идэвх 14.3-31.1% хүртэл нэмэгдүүлсэн байгаа нь тархины эд эсийн хүчилтөрөгчийн дутмагшлын үeд эндoгeн антиоксидантын нөөцийг нэмэгдүүлэх замаар эд эсийг АТФ зэрэг өндөр энeргит нэгдлээр хангагдах нөхцлийг бий болгож байгааг харуулж байна.