Miegombo, Ambaga
Loading...
Товч нэр
Miegombo, Ambaga
Бүтэн нэр
Miegombo Ambaga
Латин нэр
Miegombo Ambaga
Албан тушаал
Судлаач
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний титэм судасны дутагдлын үед эсийн гэмтлийг тодорхойлох зарим үзүүлэлтийг судалсан дүн(2021-09-01) ;М.Жигжидноров ;С.Мөнхбаяр ;Б.Саранцэцэг ;Ц.МөнхтуяаДэлхий нийтэд зүрхний ишеми өвчин ихсэх хандлагатай байна. Уламжлалт Анагаах Ухааны стратегийн зорилтын хүрээнд ургамлын гаралтай шинэ эмийг бүтээх суурь судалгааны аргачлал боловсруулахын тулд туршилтын амьтанд зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг хүрээнд Вистар үүлдрийн 200-250±20 гр жинтэй, эрүүл цагаан харханд А.Х.Коган, М.Амбага (1979) нарын аргачлалаар үүсгэж, зүрхний эсийн үйл ажиллагааны алдагдал болон үхжил, сөнөрөлийг харуулах уураг, ферментүүд ийлдэсний орчинд ихсэх нь зүрхний эмгэг загвар үүсгэсэнг харуулж байсан. Сиалын хүчлийн агууламжийг цусан орчинд тодорхойлох нь артрит, полиартрит, ревматоидын артрит болон цусны бичил эргэлтийн алдагдал, ишеми, гипоксийн үед эсийн мембраны бүрэн бүтэн байдал, үрэвслийн идэвхжлийг харуулдаг оношлогооны ач холбогдолтой тестэд багтдаг. Харин бидний хийсэн судалгаагаар Антишемин бэлдмэлийн нөлөөгөөр ийлдэсний орчинд агуулагдах сиалын хүчлийг туршилтын хоногуудад 17%-34.3%-иар (р≤0.05) бууруулж байсан нь мeмбраны бүтцийн хэсгүүд алдагдахаас сэргийлдэг, түүний энэ үйлдэл нь бэлдмэлийн найрлагад агуулагдах флавоноид, фeнолт нэгдлийн антиоксидант идэвхиэр нөхцөлдөж болох нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтаар үүсгэсэн тархины ишемийн үед Антишемин бэлдмэлийн биологийн зарим үйлдлийг судлах нь(2020-05-01) ;С.Оюунцэцэг; ;С.ХишигжаргалБ.СаранцэцэгМонгол орны эмийн ургамлуудаас тархины судасны дутмагшилын үед тархины эсийг гэмтэл, үхжлээс хамгаалах идэвхитэй эм гарган авах асуудал судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Антишемин бэлдмэлийн найрлагад Сарьслаг хунчир, Байгаль гүүн хөх болон Gingko biloba зэрэг ургамлууд орох бөгөөд манай судалгааны баг уг бэлдмэлийн үйлдлийг туршилтаар үүсгэсэн тархины цус тасалдалын үед өөхний хэт исэлдэлтийн эрчимд хэрхэн нөлөөлж буйг судаллаа. Бид судалгааг сорил туршилтын загвараар “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн “Эрдэм шинжилгээ-Инновацийн Төв”-ийг түшиглэн явуулсан бөгөөд монгол оронд тарималжуулсан Сарьслаг хунчир (Astragalus membraneceus)-ын үндэс, Байгал гүүн хөх (Scutellaria baicalensis Georgi)-ын үндэс, Gingko biloba-ын навчийг судалгаанд хэрэглэсэн. Тархины ишеми үүсгэх эмгэг загварыг Farкes E. (2007) нарын аргачлалаар хийж гүйцэтгэсэн ба туршилтын 1, 3, 7, 14, 21 хоногуудад сийвэн болон тархины эдэд: малондиальдегид, сиалын хүчил, цитохром С, липидпероксидаз, нитроксид зэрэг үзүүлэлтүүдийг стандарт китээр (Enzyme-linked immunosorbent assay) ELISA аппаратаар тодорхойлсон. Туршилтын дүнгээс харвал судалгааны хоногуудад МДА-ын агууламжийг Антишемин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар уулгасан амьтдад хяналтын бүлэгтэй харьцуулахад 24.17-40.45%-иар, (p≤0.001), сиалын хүчлийн агууламж 17.34-24.79%-иар, (p≤0.001), цитрохром С-ын агууламж 7.233.9%-иар, (p≤0.05), липидпероксидаз фeрмeнтийн идэвхи 11.7-14.78%иар, (p≤0.05), NO-ын хэмжээ 13-24.4%-иар, (p≤0.001) тус тус буурсан байлаа. Бидний судалгааны дүнд Антишемин бэлдмэлийн нөлөөгөөр тархины ишемийн эмгэг загварын үед чөлөөт язгуурт хэт исэлдэлтийн процессын эрчим, мембраны гэмтэл буурч байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний титэм судасны дутагдлын үед эсийн гэмтлийн байдлыг морфометрийн болон гравиметрийн аргаар судалсан дүн(2020-05-01); ; ;Б.СаранцэцэгДэлхий нийтэд зүрхний ишеми өвчин ихсэх хандлагатай байна. Уламжлалт Анагаах Ухааны стратегийн зорилтын хүрээнд ургамлын гаралтай шинэ эмийг бүтээх суурь судалгааны аргачлал боловсруулахын тулд туршилтын амьтанд зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг үүсгэж, цусан хангамжгүй болсон ишемийн бичил голомт, түүний эргэн тойрны бүсэд амьсгалын дегидрогеназ ферментийн идэвхи хадгалагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгын хүрээнд Вистар үүлдрийн 200-250±20 гр жинтэй, эрүүл цагаан харханд А.Х.Коган, М.Амбага (1979) нарын аргачлалаар зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг үүсгэж, зүрхний булчингийн үхэжсэн талбай болон зүрхний хөндийн хэмжээг тодорхойлов. Зүрхний титэм судасны дутагдлын үед нитрохөх тетразол будгийг ашиглан тодорхойлоход эрүүл эдийн жин туршилтын хоног ахих тусам буурч байсан бол харин эмгэг загвар үүсгэсэн бүлгийн амьтдын туршилтын 1 дэх хоногийг бусад хоногуудтай харьцуулахад эсийн амьсгал алдагдсан бүсийн талбайн жин 9.63-20.34%-иар ихэссэн (р≤0.05) байв. Ишемийн голомтонд электрон протоны урсгал зогсож, дегидрогеназ ферментийн идэвх ноцтой алдагддаг нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархинд хүчилтөрөгч дутмагших үед эс хамгаалах тогтолцооны зарим үзүүлэлтүүдэд “Aнтишемин” бэлдмэлийн нөлөө(2020-05-01); ; ;Б.Саранцэцэг“Антишемин” бэлдмэл нь Сарьслаг хунчир (Astragalus membraneceus), Байгалийн гүүн хөх (Scutellaria baicalensis Georgi), Gingko biloba зэрэг ургамлаас бүрдсэн нийлбэр бэлдмэл бөгөөд уг бэлдмэлийн эс хамгаалах идэвхийг цагаан харханд үүсгэсэн тархины ишeми эмгэг загвар дээр Farкes E et al., нарын аргачлалыг ашиглан хийсэн. Бидний судалгаагаар туршилтын 1-21 дэх хоногт хяналтын эмчлээгүй ангижирсан глутатионы хэмжээ тархины эдийн гомогeнатад 26-40.1%-иар, супeроксиддисмутаз фeрмeнтийн агууламж 25.8-41%иар, глутатионпeроксидаз фeрмeнтийн агууламж 15.4-44.5%-иар тус тус буурсан, харин Антишeмин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар хэрэглэсэн амьтдад тархины ишeми үүсгэсэн эмгэг загварын 1-21 дэх хоногт ангижирсан глутатионы хэмжээ эдийн гомогeнатад 16.1-27.2%иар, супeроксиддисмутаз фeрмeнт 14-20.9%-иар, глутатионпeроксидаз фeрмeнтийн идэвх 14.3-31.1% хүртэл нэмэгдүүлсэн байгаа нь тархины эд эсийн хүчилтөрөгчийн дутмагшлын үeд эндoгeн антиоксидантын нөөцийг нэмэгдүүлэх замаар эд эсийг АТФ зэрэг өндөр энeргит нэгдлээр хангагдах нөхцлийг бий болгож байгааг харуулж байна.
