Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10, SO2-ын тоосны түвшинг харьцуулсан дүн
    (2023-11-03) ; ;
    Г.Жаргалсайхан
    ;
    Грегори Грей
    ;
    Жунфен Жим Жэн
    Үндэслэл: Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуулын дагуу Улаанбаатар хотын айл өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Сайжруулсан түлшний хэрэглээг түүхий нүүрстэй харьцуулан судласан судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын гадаад орчны агаар дахь PM2.5, PM10 болон SO2 тоосонцруудын агууламжийн түвшинг 2014-2021 оны Koвид-19 цар тахлын хөл хорионы үеээс өмнө ба дараа үетэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Цаг уур орчны шинжэлгээний газар (цаашид ЦУОШГ гэж явах) болон Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах газраас мэдээлэл авч, санд бүртгэгдсэн статистик мэдээлэлд тулгуурлан баримтын судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Агаарын чанарын суурин харуулын 18, Дархан хотын харуулын 2 цэгийн 2014-2021 оны мэдээллийг тус газрын зөвшөөрөлтэй авч ашигласан. Агаарын чанарын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ статистик боловсруулалтын R программыг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар нарийн ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 82.4 мкг/ м3 буюу 59.6%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь нарийн ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.9 мкг/м3 буюу 35.6%-иар нэмэгдсэн байна. 2020 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын агаар дахь агаар том ширхэг тоосонцорыг дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 121 мкг/м3 буюу 65.7%-иар буурсан байна. Дархан хотын агаар дахь том ширхэг тоосонцорын агууламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.6 мкг/м3 буюу 37.3%-иар нэмэгдсэн байна. Улаанбаатар болон Дархан хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж 2019-2020 онуудад өмнөх жилүүдээс тус бүр 47.6%, 4.6% өссөн буюу цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дүгнэлт: Улаанбаатар болон Дархан хотын агаарын чанарын суурин харуулын станцуудын мэдээллийг нэгтгэсэн дүнгээр SO2 болон нарийн ширхэгт PM2.5 тоосонцор нь түүхий нүүрс болон сайжруулсан түлшний галлагааны улмаас үүсч байна. Хөл хорио тогтоосон үеэс айл өрхийн галлагааны давтамж нэмэгдэн агаар бохирдуулагчдын хэмжээ өссөн үзүүлэлт байна. Харин PM10 тоосонцорт хөрсний гаралтай элементүүд олон байгаа бөгөөд энэ нь цар тахлын үеээр хөл хөдөлгөөн багассан болон зогссонтой холбоотой буурсан байна.