Principal Investigator
Start Date
2020
End Date
2020
Organisations
Project Web Site
Description
БНХАУ-д анх 2019 оны сүүлээр тархсан шинэ коронавирүст халдвар (SARS-CoV-2) нь богино хугацааны дотор дэлхий дахинаа КОВИД-19 цартахал нэрээр тархсан. Монгол улсад 2020 оны 3-р сараас гадаадаас зөөвөрлөгдсөн, 2020 оны 11-р сараас дотоодын халдварын тохиолдол бүртгэгдсэн. Монгол улсад бүртгэгдсэн шинэ коронавирүст халдварын эмнэлзүйн судалгааг 2020 оны 7 сараас эхлэн гүйцэтгэж, дотоодын халдвар тархсантай уялдуулан судалгааг өргөжүүлсэн. Судалгаагаар зөөвөрлөгдсөн болон дотоодод тархсан тохиолдлын эмнэлзүйн онцлог, явц, КОВИД-19 өвчний үеийн дархлааны зарим үзүүлэлт, түүний дотор хүндрэлийг нөхцөлдүүлэгч цитокины өөрчлөлт, цартахалд өртсөн иргэд, эмч эмнэлгийн мэргэжилтний сэтгэлзүйн байдал, эхний давалгааны үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг судлан тогтоосон. Мөн голомтоос мэдээллийг интернеттэй болон интернетгүй орчинд цуглуулах CSPro технологийн программыг ашиглан судалгааны мэдээллийн санг бий болгосон. Судалгааны үр дүнг ЭМЯ-нд танилцуулж КОВИД-19 өвчний эмнэлзүй, тархвар судлалын заавруудад тусгасан. Уушгины хатгааг цээжний рентген шинжилгээнд илрүүлэх хиймэл оюун ухааны технологид суурилсан оношилгооны программыг АШУҮИС-ийн АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимд суурилуулсан.
Internal ID
202000043
