Principal Investigator
Start Date
2015
End Date
2016
Organisations
Project Web Site
Description
Элэгний анхдагч өмөн (ЭАӨ) нь дэлхийд зонхилон тохиолдох хавдрын дотор дөрөвдүгээр байранд, Монгол улсад хорт хавдрын шалтгаант өвчлөл болон нас баралтын түвшингээр эхний байранд байна. ДНХ-ийн засварын генд нэг нуклеотидын полиморфизм байснаар гэмтсэн ДНХ-ийг засварлах чухал үүрэг гүйцэтгэдэг засварын генийн үйл ажиллагаа нь буурч хорт хавдар үүсэх үндэс болдог. Тиймээс ДНХ-ийн суурь тайрах засварт оролцдог түлхүүр дөрвөн уургийг кодолсон генийн полиморфизм элэгний хавдрын тавилан болон эмнэл зүйд хэрхэн нөлөөлж буй хамаарлыг тогтоох зорилгоор харьцангуй эрүүл хүн амд болон элэгний хавдартай өвчтөнд OGG1, XRCC1, APE1 ба MUTYH генийн полиморфизмыг судаллаа.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасагт үйлчлүүлж буй элэгний хорт хавдартай 60 өвчтөнийг тохиолдлын бүлэгт, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвд цус өгч буй донороос нийт 120 хүнийг хяналтын бүлэг болгож (харьцангуй эрүүл) судалгаанд хамрууллаа. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хороо болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн зөвлөлөөс зохих журмын дагуу авсан. Судалгаанд хамрагдсан хүн тус бүрээс захын венийн цуснаас 3 мл цус ЕДТА-тай цус авах хуруу шилэнд авсан ба PCR-RFLP аргаар полиморфизмын генотипүүдийг илрүүлэв. Элэгний хорт хавдартай 60 өвчтөн болон харьцангуй эрүүл 120 хүнд ДНХ-ийн суурь тайрах засварт оролцдог 4 түлхүүр уургийг кодолдог генийн OGG1 Ser326Cys, MUTYH Glu326Cys, XRCC1 Arg399Gln, APE1 Asp148Glu полиморфизмын судалгаа хийгдсэн. APE1 генийн Asp148Glu полиморфизмын Asp/Glu генотип хяналтын болон элэгний хорт хавдартай бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий үр дүнтэй илэрсэн (p≤0.005). Түүнчлэн MUTYH генийн Glu326Cys полиморфизмын Glu/Glu генотип 53.7% (65)/18.0% (11); XRCC1 генийн Arg399Gln полиморфизмын Arg/Arg генотип 46.3% (56)/55.7% (34); OGG1 генийн Ser326Cys полиморфизмын Ser/Cys генотип 52.9% (64)/49.2% (30) тус тус давамгай илэрсэн. Монгол эрүүл хүн амын дунд болон манай оронд түгээмэл тохиолддог хавдрын эрсдэлтэй холбон хийсэн судалгааны ажил одоогоор байхгүй байна. Бид энэхүү судалгаагаа үргэлжлүүлэн эдгээр генийн полиморфизмын илрэлийг бусад хавдрын үед илрүүлэн харьцуулан судлах улмаар, ДНХ-ийн гэмтлийг засварлахад оролцдог бусад генийн полиморфизмыг хослуулан судлах шаардлагатай гэж үзэж байна.
Төслийн үр дүнгээр гадаад өгүүлэл 2, дотоод өгүүлэл 1, гадаад илтгэл 1, дотоод 3 илтгэл хэлэлцүүлсэн ба судлаач оюутанд зориулсан “ДНХ-ийн репараци ба хавдрын молекул патогенез, судлах аргууд” сэдэвт гарын авлага хэвлэгдсэн.

Internal ID
201600049