Principal Investigator
Start Date
2017
End Date
2018
Organisations
Project Web Site
Description
Дэлхийн хавдар судлалын төвөөс (2016) гаргасан хавдрын тархалтын мэдээгээр Монгол улс элэгний хавдрын өвчлөлөөр 100,000 хүн амд эрэгтэйчүүдийн 97.8%, эмэгтэйчүүдийн 61%, нийт өвчлөлийн 78.8% эзлэх бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаараа (100.000 хүн амд) дэлхийн дунджаас 7.4 дахин өндөр байна. Орчин үед угсаатны анагаах ухаанд (ethnomedicine) уламжлалт жорыг шинэ эмийн хэлбэрт оруулах, шинэ эм бүтээх ажил эрчимтэй явагдаж байна. Бид уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг Байгал гүүнхөх (Scutellaria baicalensis Georgi), Гашуун банздоо (Saussurrea amara L.), Цэх галуун таваг (Chiazospermum erectum Bernh), Өвсөн гүргүм (Carthamus tinctorius L.) ургамлын амт, чадал, эрдэмд үндэслэж нэгтгэн найруулсан Хепаклин-4-ийн элэгний хавдрын эсрэг үйлдлийг (in vitro) судлахаар зорилоо. Бид судалгааг АШУҮИС, МАУОУС, МУИС-ийн ХШУИС-ийн харьяа генийн инженерчлэлийн лаборатори, Уламжлалт Анагаах Ухаан Технологийн хүрээлэн (УАУТХ), Монос эм судлалын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэв. Судалгааны ажлын хүрээнд хурц, архаг хорон чанарыг тодорхойлон идэвхт тунг тогтоосон. Элэгний хавдрын (HepG2) шугаман эсэд Хепаклин-4-ийн хавдрын эсийг дарангуйлах үйлдлийг тодорхойлсон.
Хепаклин-4-ийн 70% этанолон болон усан ханд нь тунгаасаа хамаарч хавдрын эсийн ургалтыг 1.2%-16.7% хүртэл саатуулсан. Хавдрын эсийн шилжин хөдлөх чадварыг 45% саатуулж байв (харьцуулах бүлгийн 5-фторурацил 40%). Хепаклин-4-ийн алкалоид, флавоноидыг нимгэн үет хроматографийн аргаар илрүүлсэн. Спектрофотометрийн шинжилгээгээр 70% этанолон ханданд 0.25%, идээшмэлд 0.44% флавоноид агуулагдаж байв. Харин 70% этанолон ханданд 0.98%, идээшмэлд 1.37% кумарин агуулагдаж байв. Хепаклин-4-ийн идээшмэлийн хурц хорон чанар LD50=7.8 (6.2-8.0) г/кг, идэвхт тун ED50=150 (70-300) мг/кг байв. Архаг хорон чанарын судалгаагаар амьтдын биеийн жин, захын цусны шинжилгээ болон биохимийн шинжилгээ, гистологи шинжилгээ хийж хорон чанар багатай болохыг тогтоолоо.

Internal ID
201800107