Loading...
Тамирчны олон талт оюун ухаан (multiple intelligence) болон сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан (emotional intelligence)-ны хамаарлыг судалсан үр дүн
Зохиогч
Он
2023 оны тавдугаар сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
3
Start Page
116
End Page
122
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Спортоор хичээллэх явцад сэтгэл хөдлөлөө үр дүнтэй Тамирчин даван туулахын тулд, сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах, хянах, Сэтгэл хөдлөл амжилт гаргахад нөлөөлж болохуйц чухал хүчин зүйл юм. Спорт нь Оюун ухаан олон талын чадварыг зэрэг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд, Эмпати тамирчин биеийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэл хийж байх үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах зэрэг нь олон талт оюун ухааны чадвар дээр суурилсан үйлдлүүдийг гүйцэтгэхэд нөлөөлдөг бөгөөд тамирчдад тулгардаг өдөр тутмын сорилтууд нь олон талт оюун ухааны чадвар өндөр байхад нөлөөлж байна гэж үзэн энэхүү судалгааг хийхээр болов. Зорилго: Тамирчдын сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан, олон талт оюун ухааныг судлахад оршино. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 4 сарын хооронд Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн спорт зааланд бэлтгэл хийдэг тамирчдаас энгийн санамсаргүй түүврээр 119 тамирчнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч эхлүүлэв. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны түвшнийг Д.В.Люсины боловсруулсан “ЭмИн” загвараар, олон талт оюун ухааны хөгжлийн түвшнийг Х.Гарднерын MI (Multiple Intelligences) сорилоор хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгааны үр дүнд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах, хүмүүс хоорондын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдах бүлгийн дундаж оноо өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдахаас өндөр байгаа боловч дундаж түвшинд байгаа бол олон талт оюун ухааны хүмүүс хоорондын оюун ухаан, бие бялдрын оюун ухаан бусад үзүүлэлтээс харьцангуй өндөр байна. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь хэл ярианы оюун ухаантай r=0.41 дунд зэрэг эерэг хамааралтай, логик математик оюун ухаан, хөгжмийн оюун ухаан, орон зайн оюун ухаан, бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харилцах оюун ухаан (R=0.36, 0.18, 0.29, 0.36, 0.33, 0.37, 0.37) сул эерэг хамааралтай байгаа нь (p<0.05) статистик ач холбогдол бүхий байв. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр хэл ярианы оюун ухааны оноо нэгээр нэмэгдэхэд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан 1.19 дахин (119%) нөлөөлдөг болох нь P=0.032* статистик үнэн магадлалтайгаар батлагдав. Дүгнэлт: Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны ерөнхий 4 бүлгээс Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах чадвар бусад үзүүлэлтээс өндөр байна. Олон талт оюун ухааны дунджаас ажиглахад бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харьцах оюун ухаануудын дундаж болон дунджаас дээгүүр эзлэх хувь харьцангуй өндөр байгаа бөгөөд спортоор хичээллэдэггүй хүмүүстэй харьцуулахад тамирчдын олон талт оюун ухааны чадвар өндөр байна. Хэл ярианы оюун ухааны хөгжлийг тэргүүн эгнээд тавьж хөгжүүлэх нь сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан хөгжих үндсэн суурь болно үзэв.
Background: In order to effectively cope with emotions during sports, managing, regulating, and controlling emotions is an important factor that can influence success. Sports have a positive effect on the simultaneous development of multifaceted abilities, and the athlete’s emotional control while performing physical activities affects the performance of activities based on multifaceted intelligence, and the daily challenges that athletes face affect the high level of multifaceted intelligence. I decided to do this research. Aim: To study emotional intelligence and multifaceted intelligence of athletes. Materials and Methods: We started our research by obtaining permission from 119 athletes who train in the sports hall of the Aldar Sports Committee, the Central Sports Palace, and the Jenko Sports Club under the Armed Forces of Mongolia between March 2023 and April 2023. The level of psychomotor intelligence was measured using the “EmIn” model developed by D.V. Lusin, and the level of multiple intelligence development was measured using H. Gardner’s MI (Multiple Intelligences) test. Results: As a result of our research, the mean scores of emotional intelligence, managing one’s own and others’ emotions, and understanding and managing interpersonal emotions are higher than those of understanding and managing own emotions, but at the average level, interpersonal intelligence of multifaceted intelligence, physical intelligence is relatively higher than other indicators. Emotional-motor intelligence has a moderate positive correlation with verbal intelligence r=0.41, logical mathematical intelligence, musical intelligence, spatial intelligence, physical intelligence, self-expression intelligence, interpersonal intelligence, nature-related intelligence (R=0.36, 0.18, 0.29, 0.36, 0.33, 0.37, 0.37) weak positive correlation was statistically significant (p<0.05). Multivariate linear regression analysis confirmed that emotional intelligence has a 1.19-fold (119%) increase in verbal intelligence score with a statistical significance of P=0.032*. Conclusion: The ability to manage one’s own and others’ emotions is higher than other indicators among the 4 general groups of emotional intelligence. When looking at the average of multifaceted intelligence, the proportion of physical intelligence, self-expression intelligence, interpersonal intelligence, and intelligence in relation to nature is relatively high, and the multifaceted intelligence ability of athletes is higher than that of non-athletes. The development of speech intelligence is considered to be the main basis for the development of emotional intelligence.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/851
Эшлэл
С.Пагмадулам, П.Батчулуун, Б.Энхбаяр, Д.Цогзолмаа, М.Туул. Тамирчны олон талт оюун ухаан (multiple intelligence) болон сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан (emotional intelligence)-ны хамаарлыг судалсан үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(3):116-122.
Түлхүүр үг
