Loading...
Оюутны дасан зохицох чадварт нөлөөлөх зарим хүчин зүйлийн холбоо хамаарал
Зохиогч
Б.Амарбаясгалан
У.Цэрэндолгор
М.Туул
Он
2023 оны тавдугаар сарын 18
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
3
Start Page
88
End Page
93
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Бие махбод гадаад орчинтойгоо тасралтгүй тэнцвэртэй байх үйл явц нь дасан зохицол мөн. Орчин бие махбод хоёр байнга зөрчилтэй байдаг болохоор дасан зохицол нь энэ зөрчлийг байнга шийдвэрлэж байдаг үйл явц юм. Иймээс оюутны суралцахад сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж түүнд нөлөөлөх нийгэм, сэтгэлзүйн эрсдэлт хүчин зүйл, сэтгэцийн дасан зохицолыг судалсан судалгааны материал ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Оюутны дасан зохицох чадварын түвшинг тодорхойлж зарим хүчин зүйлийн холбоо хамаарал, нөлөөлөх хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Этүгэн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн нэгээс тав дугаар дамжаанд суралцаж байсан оюутнуудаас 2020-2022 ондсанамсаргүй түүврийн аргаар 1356 оюутныг сонгон авч судалгааг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогч оюутнуудын дасан зохицох чадварын түвшингээр авч үзэхэд дасан зохицох чадвар дунджаас доогуур 79.1% (1073), дасан зохицох чадвар дундажтүвшинд 19.1% (259), дасан зохицох чадвар дунджаас дээгүүр 1.8% (24)-ийг эзэлж байв. Судалгаанд оролцогч оюутнуудын амжилтад хүрэх сэдлийг түвшингээр авч үзэхэд амжилтад хүрэх сэдэл бага 69.5% (964), дунджаас доогуур 23.8% (331), дундаж 5.5% (77), дунджаас дээгүүр 1.2% (16)-ийг эзэлж байв. Судалгаагаар амжилтад хүрэх сэдлийн түвшин болон суралцаж байгаа дамжааны хооронд урвуу сул (r=-0.076**), амжилтад хүрэх сэдлийн түвшин, оюутны насны хооронд урвуу сул (r=-0.12**) хамааралтай байгаа нь тодорхойлогдлоо. Дасан зохицох чадварын түвшин болон амжилтад хүрэх сэдлийн түвшин хооронд урвуу сул (r=-0.209**), хамаарал ажиглагдсан нь статистик магадлалтай байна. Дүгнэлт: 1. Суралцаж байгаа дамжаа ахих, оюутны нас нэмэгдэхэд дасан зохицох чадварын түвшинг, гэр бүлийн харилцаа, хүмүүжил нь эерэг зөв байх нь амжилтад хүрэх сэдлийн түвшинг нэмэгдүүлж байна. 2. Оюутны амжилтад хүрэх сэдэлд гэр бүлийн харилцаа (p<0.0001), эрүүл мэндийн үнэлгээ (p<0.05), өвчин эмгэг (p<0.0002), сэтгэцийн эрүүл мэнд (p<0.0001) шугаман хамааралтай нөлөөлж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/846
Эшлэл
Б.Амарбаясгалан, У.Цэрэндолгор, М.Туул. Оюутны дасан зохицох чадварт нөлөөлөх зарим хүчин зүйлийн холбоо хамаарал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(3):88-93.
