Loading...
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын шүдний гэмтлийн яаралтай тусламжийн талаарх мэдлэг, хандлагыг судалсан дүн
Зохиогч
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
26
End Page
31
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Шүдний гэмтэл нь өндөр тархалттай, хувь хүн төдийгүй гэр бүлийн амьдралын чанарт тодорхой нөлөө үзүүлдэг тул нийгмийн бүх давхаргад нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал юм. Шүдний гэмтлийн 71-92% нь 19 нас хүрэхээс өмнө тохиолддог. Манай оронд 6-18 насны хүүхдүүд ЕБС-д суралцдаг. Эдгээр насны хүүхдүүд шүдний гэмтэлд өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг төлөөлдөг. Сургууль дээрх шүдний гэмтэл нь хичээлийн цагаар ихэвчлэн спортоор хичээллэх мөн бусад биеийн тамирын дасгал хийх үед гарсан осол гэмтлийн улмаас шүд, буйл, амны хөндийн бусад бүтцэд гэмтэл учруулахыг хэлнэ. Хүүхдүүдийн сургуульд зарцуулдаг цагийг харгалзан шүдний гэмтлийн тохиолдолтой таарах магадлал ихэнхдээ багш нарын хувьд өндөр байдаг. ЕБС-ийн багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх судалгааны ажлууд дэлхийн олон улсад хийгдсэн байна. Тэдгээр судалгааны ихэнх нь багш нарын шүдний гэмтлийн талаарх хандлага, мэдлэг нь дутмаг байна гэж дүгнэсэн байна. Манай орны хувьд энэ сэдвээр судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: ЕБС-ийн багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг, шүдний гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх талаарх хандлагыг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд ЕБС-д бүтэн цагаар ажилладаг ба нэг жилээс дээш ажлын туршлагатай багш нарыг хамруулсан. Судалгааг Google Form онлайн хэрэгслийг ашиглан багш нарын цахим шуудан руу илгээсэн. Багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэгийг үнэлэх асуулт нь хамгийн ихдээ 14 оноо авах боломжтой. Үр дүн: Цахим судалгааны асуумжийг нийт 2821 багш бөглөсөн бөгөөд багш нарын дундаж нас 36.7±9 жил, багшилж буй дундаж хугацаа 13.0±9 жил байсан. Багш нарын шүдний гэмтлийн мэдлэгийн дундаж оноо 5.32±2.1 байсан. Шүдний гэмтлийн мэдлэгийн оноо өндөр байх нь багшийн нас (p=0.001), ажилласан жилийн туршлагатай статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо (p=0.001). Дүгнэлт: ЕБС-ын багш нарын дунд хүүхдэд тохиолдож болох шүдний гэмтлийн талаарх мэдлэг хангалтгүй байна. Багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг өндөр байх нь гэмтлийн үед тусламж үзүүлэх эерэг хандлагатай байна.
Background: Dental trauma is one of the critical (71-92%) oral health problems in childhood and adolescence that can affect an individual’s quality of life. Teachers may witness a dental injury on many occasions, and they are likely to be involved at the site of an accident. Hence, they may have some knowledge about dental injury and should be capable of managing prompt and correct emergency treatment at the accident site. Aim: Assess to knowledge of Mongolian school teachers and their attitude with regard to emergency first aid management of traumatic dental injuries occurring in schools. Materials and Methods: A questionnaire based cross sectional online survey was conducted to determine knowledge and attitude about traumatic dental injuries among 2821 full time working elementary and high school teachers. The inclusion criteria were full time employment at the time of data collection with at least 1 year of teaching experience. The Student t test or one-way ANOVA was used to evaluate the obtained data. The level of significance was set at p≤0.05. The study approved by the Research Ethics Committee of MNUMS (2022/3-03). Results: The overall mean level of teachers’ knowledge regarding emergency management of dental trauma was 5.32±2.1 points, out of a maximum possible score of 14. There were significant differences in better knowledge teachers age (p=0.001) and teachers working experience (p=0.001). Conclusions: 1. The knowledge score f school’s teachers about dental injuries (5.32±2.1) is insufÏcient, although the first aid attitude towards dental injuries is positive. 2. A higher teacher knowledge score about dental trauma is associated with a positive attitude toward trauma care 3. As the teacher’s work experience increases, the knowledge score about dental injuries increases.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/922
Эшлэл
Н.Цэцэгхэн, Г.Батболд, А.Мөнхдөл, Б.Энх-Орчлон. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын шүдний гэмтлийн яаралтай тусламжийн талаарх мэдлэг, хандлагыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):26-31.
