Loading...
Насанд хүрсэн Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
23
End Page
27
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хэлэн доорхи яс (os hyoideum) нь хүний араг ясны тогтолцооноос хамгийн бага судлагдсан яс юм.1 Анатомийн үүднээс авч үзвэл уг яс нь толгойн ясны нүүрний хэсгийн ясанд хамаарагдах бөгөөд их бие, бага, их эврүүдээс тогтон хэлний уг, бамбайн мөгөөрсний (cartilago thyroidea) хооронд байрлахдаа ямар нэгэн ястай холбогдохгүйгээр булчин, холбоосоор татагдан орших өнчин ясны нэг төрөл юм. Хүний нэгэн биеийн хөгжлийн тодорхой шатанд гавлын заадас, эрүү, ээрцэг, багана нуруу, болон хэлэн доорхи яснуудад нас дагаж эрчимтэй өөрчлөлт явагддаг болохыг олон арван судалгаанд дурьдсан байна.2-4 Хэлэн доорхи яс нь ярих, зажлах, залгих, амьсгалах зэрэг олон эрхтний үйл ажиллагаанд оролцдог төдийгүй толгой-хүзүүний судас, мэдрэл дайран өнгөрөх уулзварт байрладагынхаа хувьд түүний хэлбэр хэмжээ нь олон янз байх нь эдгээр эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд болон дам байдлаар нөлөөлдөг байна.5 Ийм ч учраас хэлэн доорхи ясны анатоми бүтцийн хувилбарууд, морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох нь эмнэлзүйд уг ястай холбогдох булчин, холбоос тэдгээрийн бүтэц, үйлийн алдагдлаар илрэх ярих, зажлах, залгих болон нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (obstructive sleep apnea), хахах (dysphagia) зэрэг олон тооны хам шинж, шинж тэмдгүүдийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогтолтой юм.6 Манай оронд хэлэн доорхи ясны бүтэц, морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1434
Эшлэл
А.Уянга, Р.Оюунтөгс, З.Сүнжидмаа, Л.Саямаа, Ш.Цэцэгмаа, А.Номинтуул нар. Насанд хүрсэн Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):23-27.
