Loading...
Монгол улсын газар зүйн өөр бүс нутгийн насанд хүрсэн хүн амын дундах астма өвчний тархалтыг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2024 оны тавдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
6
Start Page
105
End Page
109
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол орны газар зүйн ялгаатай бүс нутгийн цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, уур амьсгалыг хахиршилт нь харилцан адилгүй нэмэгдэж байгаа бөгөөд хүн амын эрүүл бус дадал зуршил, хоол хүнсний өөрчлөлт нь харшлын өвчнийг нэмэгдүүлж байна. 2000 онд хөдөө орон нутгийн насанд хүрсэн хүн амын дундах астмын тархалт 2.4%, 2010 онд Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах астмын шинж тэмдэгийн тархалт 15.7%, оношлошдсон астма өвчний тархалт 4.7% байв. Зорилго: Монголын орны газар зүйн уулархаг болон хангайн бүсэд оршин суугч насанд хүрсэн хүн амын дундах астма өвчний тархалт, астмын хндийн зэргийг тодорхойлох Арга, аргачлал: Уулархаг өндөрлөг бүсээс Говь-Алтай аймаг, хангайн бүсээс Архангай аймгийн төвийн болон сонгогдсон тус бүр 3 сумын 18-аас дээш насны эрэгтэй 367, эмэгтэй 379 нийт 746 (дундаж нас 41.7±15.3) иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаанд хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас тархвар зүйн дэлгэрэнгүй асуумж авч, мэргэжлийн эмчийн эмнэл зүйн үзлэгт үндэслэн астма өвчний шинж тэмдэг бүхий иргэдэд харшлын арьс хатгах сорил (Lofarma S.p.A, Italy), уушгины агааржилтын үйл ажиллагааг спирометрээр (Medikro OY, Finland) тодорхойлж, гуурсан хоолойг тэлэх эмтэй сорил, гуурсан хоолойг метахолиноор сэдээх сорил хийж оношийг баталгаажуулсан болно. Үр дүн: Монгол орны уулархаг болон хангайн бүс нутагт оршин суугч 18-аас дээш насны насанд хүрэгсдийн дундах сүүлийн 12 сарын хугацаанд цээж бачуурах, шуугиант амьсгалын шинж тэмдэг илэрсэн одоогийн астмын тархалт 13.9-16.1%, (Архангай аймгийн төвд оршин суугаа насанд хүрэгсдийн дунд 13.9%, сумдад 14%, Говь-Алтай аймгийн төвийн насанд хүрсэн хүн амын дунд 16.1%, сумдад 14.8%) тус тус тархалттай байв.Оношлогдсон астмын тархалт 3.3-5.1% (Архангай аймгийн төвд 5.1%, сумдад 3.7%, Говь-Алтай аймгийн төв 3.3%, сумдад 2.3%) тус тус тархалттай байна Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан сумын хүний амын дундах оношлогдсон астмын тархалт нь дунджаар 3%, аймгийн хүн амын дундах тархалт 4.2%-иас ач холбогдол бүхий бага (p=0.046) бөгөөд өмнөх астмын тархалтаас мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Судалгаанд хамрагдагсдын астмын тохиолдлын 60 гаруй хувь нь эмнэл зүйн хүндийн зэргээр дундаас маш хүнд зэрэгтэй байгаа нь астмын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна.
Background: The Global Asthma Network mentioned that asthma is a common chronic disease that is estimated to affect as many as 339 million people worldwide. The prevalence of asthma is projected to increase by 100 million by 2025. Researchers emphasized that allergies and bronchial asthma are increasing in our country. In 2010, the prevalence of current wheezing respiratory symptoms was 15.7% among adults and 20.9% among children aged 6-7 years, and 4.7% among diagnosed asthma. Aim: To investigate the prevalence and severity of asthma among adult population in different geographical regions of Mongolia. Materials and Methods: The subjects recruited for the survey consisted of randomly selected 748 of adults 18 years of age and over from Gobi-Altai and Arkhangai provinces. Adults consisted of approximately equal number of male and female. Questionnaire interview was conducted on all of subjects and lung function test of FVC, FEV1 and FEV1/FVC was conducted on all subjects. Current asthma was defined as wheezes and whistling for the past 12 months companied with at least one of specific asthma symptoms. Results: The survey covered a total of 748 adults, including 50 men (51.1%) and 48 women (48.9%) over 18 years of age. The prevalence of current asthma was 15.1% (95% CI: 14.7-16.8) in all survey subjects, 16.1% (95%CI: 13.3-17.2) in Gobi-Altai and 13.9% (95%CI: 11.2-16.3) in Arkhangai aimaks. The mean prevalence of diagnosed asthma among adults in all age group was 3.3-5.1% (95%CI: 3.3-5.6) in center of both aimaks, 2.3-3.7% (95%CI: 2.4-3.7) in sum. Approximately, 60% out of all diagnosed asthma were moderate to very severe subjects. We were defined asthma severity by FEV1 parameter of spirometry pulmonary function test and based on clinical manifestations. 6 (21.4%) in remission, 6 (21.4%) in mild, 10 (35.7%) in moderate, 3 (10.7%) in severe, 3 (10.7%) in very severe stage defined. Conclusions: 1. Prevalence of physician diagnosed asthma was almost two times increased in two decade and asthma seems to be under-diagnosed and consequently undertreated in countryside. Prevalence of current asthma was higher in subjects of center of aimaks. 2. The severity of diagnosed asthma was higher from moderate to very severe asthma in there.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1097
Эшлэл
Н.Төвшинтөр, С.Мөнхбаярлах, Ц.Найдансүрэн, Б.Солонго. Монгол улсын газар зүйн өөр бүс нутгийн насанд хүрсэн хүн амын дундах астма өвчний тархалтыг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(6):105-109.
