Loading...
Эмийн тун сонголтын алдаанаас сэргийлэх арга хэмжээний үр дүн (2023-2024)
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
154
End Page
160
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эмтэй холбоотой асуудал гэдэг нь эмийн эмчилгээний үр дүнд саад учруулсан болон учруулж болзошгүй тохиолдол эсвэл нөхцөл байдлыг хэлнэ хэмээн Европын эм зүйн холбооноос тодорхойлсон. Өвчний онош болон шинжилгээний үзүүлэлтэд эмийн тунг тохируулах нь чухал асуудал. Тухайлбал ^ Я -н түвшинд варфаринытунгтохируулан хэрэглэх шаардлагатай.1995ондАнглид хийгдсэн судалгаагаар архаг зүрхний дутагдалтай эмчлүүлэгчдэд эмнэлзүйн эм зүйч ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эмийг зорилтот тунд хүргэх зөвлөмж өгсний дараа эмчлүүлэгчийн уушгины болон захын хаван мэдэгдэхүйц буурч, ачаалалтай сорилын үр дүн сайжирсан байна. АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт эмнэлзүйн эм зүйчийн эмийн тунтай холбоотой асуудалд дүн шинжилгээ хийж нийтлэг илэрч буй тун сонголтын алдаа болон эрсдэлийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэх сэргийлэх шаардлагатай байна. Зорилго: Бид эмийн тунтай холбоотой асуудалд дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: АШУҮИС-ын Монгол Японы эмнэлэгт 2023-2024 онд жорын хяналтаар илэрсэн эмийн тунтай холбоотой асуудлыг хамруулан, ретроспектив судалгааны аргаар судлав. Үр дүн: 2023-2024 оны хугацаанд нийт 2340 эмтэй холбоотой асуудлаас тунтай холбоотой нийт 581 (100%) асуудал байлаа. Эмнэлзүйн эм зүйч нар нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 67% орчимд жорын хяналт хийсэн нь он хооронд ялгаагүй байлаа. Харин эмтэй холбоотой асуудал 2023 онд 41.1% (п=1499)-аас 2024 онд 22.3% (п=841) болж буурах хандлагатай (р=0.05). Тунтай холбоотой асуудлын ихэнх нь буюу 75.6% (п=440) байсан эмийн тун ихэсдсэн тохиолдол 24.4% (п=141) байсан. Эмийн тунтай холбоотой асуудал мэс заслын тасагт хамгийн их 59.5% (п=346) илэрсэн (р=0.001). Зонхилон илэрч буй эмийн тунтай холбоотой асуудлаас диклофенакыг хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэх, цефтриаксоныг удирдамжид зааснаас өндөр тунгаар хэрэглэх, цефотаксимыг бөөрний үйл ажиллагаанд тохируулахгүй хэрэглэх, метронидазолыг элэгний үйл ажиллагаанд тохироогүй тунгаар хэрэглэх зэрэг тохиолдлууд зонхилж байлаа. Эмийн тунтай холбоотой асуудлыг шалтгаан нь удирдамжид заасан тунгаар хэрэглээгүй тохиолдол зонхилж 415 (71.3%) байна (р=0.001). Тунтай холбоотой асуудлыг залруулахаар саналыг эмчид мэдээлэхэд эмчилгээ эхлэхээс өмнө мэдээлбэл санал хүлээж авах байдал 14%-аар өссөн (р=0.001). Эмийн тун тохируулах саналд ноогдох зардлыг тооцоход 1.267.219? болон хатгалтын тоог 363-р бууруулжээ. Дүгнэлт: Иймд эмнэлзүйн эм зүйчийн жорын хяналтаар тун сонголтын алдааны эрсдэлийг бууруулж түүнтэй холбогдох зардлыг багасгах, эмнэлгийн ажилчдын ачааллыг бууруулах боломжтой байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/151
Эшлэл
Ц.Номин-Эрдэнэ, Д.Цэрэнням, Ц.Дэлгэрмаа, Ц.Оргилмаа, М.Мөнгөнчимэг, М.Хулан нар. Эмийн тун сонголтын алдаанаас сэргийлэх арга хэмжээний үр дүн (2023-2024). Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):154-160.
