Loading...
“Хөдөлмөр засал” хөтөлбөрийн цогц чадамж: Номинал бүлгийн техниктэй хослуулсан Дельфийн зөвшилцлийн судалгаагаар боловсруулсан нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
200
End Page
205
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хөтөлбөрийн сургалтын үр дүн нь тухайн оюутны хөтөлбөрийн төгсгөлд эзэмших ёстой мэдлэг, чадвар, хандлагаар тодорхойлогддог. Хөдөлмөр засалч мэргэжилтний төгсөлтийн өмнөх болон дараах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэн төгсөгчдөөс нийгэмд хүлээгдэж буй үр дүнг тодорхойлох шаардлагатай байна. Зорилго: “Хөдөлмөр засалч” мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай төгсөлтийн өмнөх болон дараах цогц чадамжийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид өөрчлөгдсөн дельфи арга ба номинал бүлгийн (N0) техникийг ашигласан. Энэхүү судалгааг 2022 оны 4-р сараас 2024 оны 5-р сар хүртэл гурван үе шаттайгаар явуулсан. Үр дүн: Онлайн санал асуулгад нийт 136 хүн оролцсон. Дэлхийн хөдөлмөр заслын холбооноос гаргасан Хөдөлмөр заслын боловсролын босго стандарт, Канадын хөдөлмөр засалчдын үйл ажиллагааны тодорхойлолт 2012, Европ дахь хөдөлмөр заслын боловсролын “Т ^ М ^ С ” дахь цогц чадамжуудын нэгтгэн үнэлгээнд зориулж номинал бүлэг (N0) нь асуултыг агуулсан албан ёсны жагсаалтыг гаргасан. Номинал бүлгийн уулзалт (N0) 5 удаагийн уулзалт, нэг удаагийн санал, дахин давтан асуумж үнэлгээний дараа хөдөлмөр заслын хөтөлбөрийн үр дүн (Р^О) болох 12 ур чадвар, төгсөлтийн өмнөх 198, төгсөлтийн дараах 86 цогц чадамжийг тодорхойлсон. Дүгнэлт: Зөвшилцлийн арга техникийг ашигласнаар бид Хөдөлмөр заслын хөтөлбөрийн үр дүн (Р^О) болох 12 ур чадварыг бүрэн эзэмшихэд хөдөлмөр засал хөтөлбөрийн үндсэн болон ахисан түвшний чадамжуудын жагсаалтыг гаргасан бөгөөд энэ нь ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдэд лавлагаа болж болох юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/157
Эшлэл
С.Булганчимэг, М.Эрдэнэцэцэг, О.Батгэрэл, Б.Солонго, Б.Оюунгоо. “Хөдөлмөр засал” хөтөлбөрийн цогц чадамж: Номинал бүлгийн техниктэй хослуулсан Дельфийн зөвшилцлийн судалгаагаар боловсруулсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):200-205.
