Loading...
Гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизм болон манноз холбогч лектины уургийг холбон судалсан дүнгээс
Зохиогч
Он
2021 оны дөрөвдүгээр сарын 6
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
23
End Page
26
ISSN
2959-6947
Хураангуй
Гуурсан хоолойн багтраа өвчих үүсэхэд орчны болон генетикийн хүчин зүйлс нөлөөлдөг. Олон улсад хийгдэж буй судалгаануудаас харахад гуурсан хоолойн багтраа өвчин үүсэхэд 70 гаруй өвөрмөц ген нөлөөлдөг байна хэмээн судлагдаад байна. Тэдгээр генүүдийн нэг нь MBL2 ген юм. MBL2 генийн зарим полиморфизм нь халдвар, харшил зэрэг өвчний патогенезийн хөгжилд оролцдог болох нь тогтоогдсон байна. Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель, генотипыг тодорхойлж МХЛ уургийн түвшинг харьцуулах зорилгыг дэвшүүлсэн. Бидний судалгаагаар MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель A хамгийн их, судалгааны бүлгүүдэд мөн хамгийн өндөр давтамжтай илэрсэн бөгөөд аллель G давтамж бага илэрсэн. Харин МХЛ уургийн хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Тохиолдолхяналтын бүлгийн GA болон AA генотип илэрсэн хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн дундаж хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05).
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/191
Эшлэл
Л.Наранцэцэг, Ч.Алтаншагай, Б.Гантулга, Б.Энхбаяр, С.Мөнхбаярлах, Т.Буянхүү. Гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизм болон манноз холбогч лектины уургийг холбон судалсан дүнгээс. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(1):23-26.
