Loading...
GSTT1 генийн делецийг илрүүлсэн дүн
Зохиогч
Он
2021 оны арван нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
8
Start Page
210
End Page
212
ISSN
2959-6947
Хураангуй
Глутатион S-трансфераза нь эсийн метаболизм болон исэлдэлтийн стрессээс үүссэн олон төрлийн хортой ксенобиотикүүд, электрофилик нэгдлүүдийг хоргүйжүүлэх үүрэгтэй, метаболизмын фаз II-д оролцдог бүлэг энзимүүд юм. GSTT1 генийн гомозигот делецийн үед дээрх энзимүүд нь идэвхээ бүрэн алдсан байх тул соматик мутаци үүсэж, улмаар хавдар болох эрсдэлийг нэмэгдүүлж байж болзошгүй гэж үздэг. Иймд тухайн генийн кодолдог энзим идэвхгүй буюу нийлэгжихгүй, дутагдалтай болох тул ихээхэн анхааран судалдаг. GSTM1, GSTT1 генийн делецийг бөөр, уушги, түрүү булчирхай, хөх, ходоод, улаан хоолой, бүдүүн нарийн гэдэсний хавдартай холбон судалсан судалгааны ажлууд нилээдгүй байна. Бид уг судалгаандаа Улаанбаатар хотын хүний популяцид GSTT1 генийн делецийн тархац хэрхэн илэрч байгааг судлахаар зорилоо. Судалгаандаа санамсаргүй түүврийн аргаар 100 хүний цусны дээжийг цуглуулан геномын ДНХ-г ялгаж, GSTT1 генийн делецийг ПГУ-аар тодорхойлов. Энэхүү судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 40 хувьд GSTT1 генийн делеци илэрлээ.
Human glutathione S-transferases (GSTs) are a functionally diverse family of soluble enzymes of detoxification that use reduced glutathione (GSH) in conjugation and reduction reactions. GSTT1 null deletion of gene represent of result is a loss of enzymatic activity. And it is proceed from somatic mutation also it may effects to cancer. There have GSTM1, GSTT1 genotypes deletion risk factor of kidney, lung, prostate, breast, stomach, esophagus, large intense, small intense cancers so many published case control. In the present study, we report to include how Ulaanbaatar city population spreading of GSTT1 genetic deletion. We were unable effectively to assess such an association based upon such limited data available. In current study, we use random analysis in 100 people blood tissue in DNA genome, and GSTT1 gene deletion by PCR reactions. This study included a deletion of the GSTT1 gene, which was found in 40% of Mongolians living in Ulaanbaatar.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/521
Эшлэл
Б.Оюундарь, Х.Мөрөнгуа, Ж.Тэмүүжин, М.Наранхажид, Б.Очирхуяг, Ж.Хулан. GSTT1 генийн делецийг илрүүлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(8):210-212.
