Loading...
Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралын үед уламжлалт ясны бариа засал, мэс засалтай харьцуулсан судалгаа
Зохиогч
Жин Айхуа (Jin Ai Hua)
Сичень (Si Qin)
Тана (Tа Na)
Уудам (Wu Da Mu)
Бо Туяа (Bao Tu Ya)
Н.Оюунцэцэг
Д.Цэнд-Аюуш
Он
2026 оны хоёрдугаар сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
1
Start Page
38
End Page
42
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Бугалга ясны мэс заслын хүзүү нь (Collum chirurgicum) бол (Unspecified fracture of surgical neck of humerus) бугалга ясны анатомийн хүзүүнээс (collum anotomicum) доош 2-3 см зайтай их бага төвгөр болон бугалга ясны их биеийн уулзвар хэсэг юм. Энэхүү хэсэг ясны нягт эд ба сиймхий эдийн уулзвар хэсэг учир амархан хугарч гэмтдэг. Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал нь олон улсын өвчний ICD X ангилалаар S42.21.3, S42.22, S42.23 код оношоор оношлогддог. Статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд 2023 онд нийт 210763 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх оноос даруй 11.6%-иар өссөн байна. Үүнээс 11452 буюу 5.4%-ийг мөр ба бугалга ясны гэмтэл эзэлж байна. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн уламжлалт бариа засал ба мэс заслын эмчилгээний мөрний үений өвдөлт, хөдөлгөөний далайц, өдөр тутмын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: АШУҮИС, МАУОУС-Уламжлалт эмчилгээний тэнхим болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны яс гэмтлийн тасаг зэргийг түшиглэн 2024 оны 1 сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацаанд Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарал оношоор оношлогдсон нийт 60 өвчтөнийг сонгон авч, санамсаргүй байдлаар Монгол уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=30 хүн), мэс заслын эмчилгээний бүлэг (n=30 хүн) гэж 2 бүлэгт хуваарилсан. Эмчилгээний өмнө болон эмчилгээний дараах 1, 3 сарын хугацаанд мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley оноогоор, өвдөлтийг VAS онооны үнэлгээгээр тус тус үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 өвчтөний дундаж нас 60.8±20.6 жил байсан бөгөөд хоёр бүлгийн хооронд насны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаагүй (P=0.524) байв. Насны бүлгээс харахад өвчтөнүүдийн дийлэнх нь 61–80 насны ангилалд хамрагдсан бөгөөд хоёр бүлэгт, статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (P<0.001). Хүйсийн хувьд нийт өвчтөнүүдийн 66.7% нь эмэгтэй, 33.3% нь эрэгтэй байв. Эмчилгээний өмнө уламжлалт бариа засал эмчилгээний бүлэгт өвдөлтийг үнэлэхэд VAS (8.2±1.3) оноо, эмчилгээний дараах 1 сарын дараа (2.3±0.8) оноо, 3 сарын дараа (0.9±0.4)оноо болж буурсан байна. Мөрний үений далайц, өдөр тутмын үйл ажиллагаа, булчингийн хүчийг Constant-Murley үнэлгээгээр үнэлэхэд эмчилгээний өмнө уламжлалт ясны бариа засал эмчилгээний бүлэгт (35.2±5.6) оноо, эмчилгээний 1 сарын дараа (62.4±7.9) оноо, 3 сарын дараа (86.3±6.7) оноогоор нэмэгдэж сайжирч, уламжлалт бариа засал эмчилгээ нь мэс заслын эмчилгээнээс үр дүн өндөртэй байв (P<0.05). Дүгнэлт: Монгол уламжлалт ясны бариа засал нь бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралд богино хугацаанд өвдөлт намдааж, урт хугацааны явцад мөрний үйл ажиллагааны сэргэлт өндөр, хүндрэл бага, аюулгүй бөгөөд үр дүнтэй арга болох нь тогтоогдлоо. Өндөр настай болон мэс заслын эсрэг заалттай хүмүүст тохиромжтой. Харин мэс заслын эмчилгээ нь эрт үед (эхний 1 сар) үр дүн өндөр ч урт хугацааны хувьд мөрний үйл ажиллагааны сэргэх байдал нь Монгол уламжлалт ясны бариа заслын эмчилгээний үр дүнгээс дутмаг байна.
Background: The surgical neck of the humerus is located approximately 2–3 cm distal to the anatomical neck (collum anatomicum) at the junction of the greater and lesser tubercles and the humeral shaft. Owing to the transition between cortical and cancellous bones, this region is biomechanically vulnerable and prone to fractures, particularly in older adults. Fractures of the surgical neck of the humerus are classified under the International Classification of Diseases, 10th Revision (ICD-10), with diagnostic codes S42.21.3, S42.22, and S42.23. National statistics indicate that 210,763 new trauma cases were reported in Mongolia in 2023, representing an 11.6% increase compared to the previous year, of which 11,452 cases (5.4%) involved shoulder and humeral injuries. Aim: This study aimed to compare the clinical effects of traditional Mongolian bone-setting therapy and surgical treatment on pain intensity, shoulder function, range of motion, and activities of daily living in patients with surgical neck of the humerus fractures. Materials and Methods: Based on the Department of Traditional Therapies of the Mongolian National University of Medical Sciences (MNUMS) and the Department of Orthopedic Trauma of the Inner Mongolia International Hospital, Inner Mongolia Autonomous Region, China, a total of 60 patients diagnosed with surgical neck fractures of the humerus were enrolled in this study between January 2024 and December 2025. The patients were randomly assigned into two groups: a Mongolian traditional bone-setting therapy group (n=30) and a surgical treatment group (n=30). Assessments were conducted before treatment and at 1 month and 3 months after treatment. Shoulder joint range of motion, activities of daily living, and muscle strength were evaluated using the Constant–Murley score, while pain intensity was assessed using the Visual Analog Scale (VAS). The collected data were systematically analyzed, and the therapeutic outcomes of the two treatment modalities were comprehensively compared and summarized. Results: The baseline demographic and clinical characteristics were comparable between the groups. In the traditional bone-setting group, VAS scores decreased significantly, whereas Constant–Murley scores improved markedly at both follow-up points. The overall outcomes in the traditional bone-setting group were significantly better than those in the surgical group (P<0.05). Conclusion: Traditional Mongolian bone-setting therapy offers rapid pain relief, superior long-term functional recovery, and fewer complications, making it a valuable treatment option, particularly for elderly patients and those unsuitable for surgery.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1571
Эшлэл
Жин Айхуа (Jin Ai Hua), Сичень (Si Qin), Тана (Tа Na), Уудам (Wu Da Mu), Бо Туяа (Bao Tu Ya), Н.Оюунцэцэг нар. Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралын үед уламжлалт ясны бариа засал, мэс засалтай харьцуулсан судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(1):38-42.
