Loading...
Уушгины архаг бөглөрөлт өвчний эмфиземийн өөрчлөлтийг хиймэл оюун ухаан ашиглан судалсан зарим үр дүн
Зохиогч
Г.Нинжбадгар
Б.Баярбаатар2.
О.Пүрэвдорж
М.Энхтуяа
Б.Халиун
Он
2024 оны арван нэгдүгээр сарын 7
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
7
Start Page
136
End Page
142
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь дэлхий дахинд нас баралтын зонхилох шалтгаануудын нэг болж байгаа бөгөөд жилд дунджаар 3.3 сая гаруй хүн энэхүү өвчний улмаас нас бардаг байна. Сүүлийн үеийн дүрс оношилгооны дэвшилтэт арга болох өндөр нарийвчлалттай компьютер томограф (HRCT)-иар нь уушгины паренхими болон агаар дамжуулах замын бүтцийг нарийвчлан дүрслэн, эмфизем болон бусад бүтцийн өөрчлөлтүүдийг тодорхойлон, хамрах хүрээ, тархалтуудыг нарийвчлан судалж байгаа улс орнууд цөөнгүй байна. Харин эдгээр дэвшилтэт технологиудыг ашиглан УАБӨ-ийг нарийвчлан судалсан судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Уушгины архаг бөглөрөлт өвчтөнүүдийн (УАБӨ) уушгины эдийн эмфиземийн өөрчлөлтийг 3D компьютерт томографаар (КТГ), амьсгалын үйл ажиллагаа болон эмнэлзүйн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар 2021 оны 06 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарын хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги-Харшил судлалын төвд ICD10-J44 оношоор хэвтэн эмчлүүлсэн 778 өвчтөний түүхээс 2 үе шат бүхий судалгаанд хамруулах болох хасах шалгуурыг баримтлан 125 өвчтөний КТ-ын зурагт тоон шинжилгээний хэмжилтүүдийг 3D Slicer 5.0.3 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд УАБӨ-тэй 125 эмчлүүлэгч хамрагдсанаас хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй 100 (80%), эмэгтэй 25 (20%) байсан бөгөөд дундаж нас нь 68.12±10.55 (41-90 нас) жил байв. Биеийн жингийн индекс (BMI) нь 25.6±5.6 кг\м2, тамхи татсан хугацаа нь дунджаар 34.0±22.04 жил, эдгээрийн 97 (77.6%) нь идэвхтэй тамхи татдаг болох нь тус тус тодорхойлогдлоо. Тамхи татсан жилээр бүлэглэж харьцуулалт хийхэд TLE%-тай шууд хамааралтай байсан нь тамхи татах жил нэмэгдэх тусам TLE% жилд 0.1%-иар нэмэгдэж болох үр дүн гарсан нь статистикийн хувьд ач холбогдолтой болох нь тус тус тодорхойлогдлоо (p=0.006). Дүгнэлт: УАБӨ-ийг илүү нарийвчлалтай оношлоход тоон 3D КТ шинжилгээ нь уушгины эмфиземийн өөрчлөлтийг үр дүнтэй үнэлж, УАБӨ-ий хяналт, эмнэлзүйн удирдамжид хэрэглэх нь спирометр, эмнэлзүйн бусад үзүүлэлтүүдийг дангаар хэрэглэхээс илүү оношилгооны ач холбогдолтой гэж үзэж байна.
Background: Chronic obstructive pulmonary disease (COPD) has emerged as a predominant cause of mortality globally, with an estimated annual death toll exceeding 3.3 million individuals attributed to this condition. Recent advancements in imaging modalities, particularly high-resolution computed tomography (HRCT), facilitate an intricate assessment of lung parenchyma and the airway architecture. These technologies enable precise identification of emphysema and various structural anomalies, along with comprehensive analysis of their prevalence and distribution across different populations. However, there is a notable paucity of studies employing these advanced imaging techniques to conduct an in-depth investigation of COPD, thereby highlighting the necessity for this research endeavor. Aim: This study aims to evaluate the utility of quantitative 3D CT analysis in assessing emphysema severity and its correlation with lung function and clinical outcomes among COPD patients in Mongolia. Materials and Methods: This retrospective study included 125 patients, diagnosed with COPD, and excluded 653 patients according to the exclusion criteria out of 778, over 40 years of age who underwent CT during hospitalization at the Pulmonology-Allergy Department of the First Central Hospital between June 2021 and July 2024. Quantitative CT analysis was conducted using the open-source 3D Slicer software (version 5.0.3). Results: In this study, gender was 4:1 male, female with a mean age of 68.12±10.5 years. The average body mass index (BMI) was 25.6±5.6. Out of the 125 patients, 97 (77.6%) were current smokers, and 28 (22.4%) had never smoked, average smoking was 34.02±22.04. BMI (r =-0.472, p<0.0001) and FEV1% (r=-0.487, p=0.0001) showed a moderate negative correlation, while the GOLD score (r=0.216, p=0.016) and COPD stage (r=0.4, p=0.0001) showed a positive correlation with the outcome. Furthermore, each unit increase in BMI leads to a 0.79% decrease in TLE% (r=0.099, p<0.001) and each 1% increase in TLE% leading to a 0.36% decrease in FEV1% (r=0.077, p=0.002). Also, there was a statistically significant positive relationship (r=0.326, p=0.0002) between TLE% and smoking year, with each additional year of smoking leading to a 0.16% increase in TLE% (r=0.059, p=0.006). Conclusion: Our study findings indicated that higher total lung emphysema percentage (TLE %) is associated with longer smoking duration, lower BMI, and reduced lung function, as measured by FEV1%. The study supports advanced imaging techniques such as 3D CT for more accurate diagnosis and monitoring of COPD.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1154
Эшлэл
Г.Нинжбадгар, Б.Баярбаатар2., О.Пүрэвдорж, Б.Чулуун-Эрдэнэ, М.Энхтуяа, Б.Халиун нар. Уушгины архаг бөглөрөлт өвчний эмфиземийн өөрчлөлтийг хиймэл оюун ухаан ашиглан судалсан зарим үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(7):136-142.
