Loading...
Дэгжин шиваантиг (Pyrethrum pulchrum ledeb) ургамлын химийн бүтэц бүрэлдэхүүн, In vitro орчинд хавдрын эсийн эсрэг идэвхийг судалсан дүн
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
19
End Page
24
ISSN
2959-6947
Хураангуй
Дэгжин шиваантиг ургамлын био-идэвхэд суурилсан химийн бүтэц бүрэлдэхүүний судалгаагаар метанол ханднаас 26 төрлийн бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч, бүтэц байгуулалтыг ӨИШХМС, өндөр нарийвчлалт-МС болон 1H, 13С, COSY, HSQC, HMBC, NOESY, CD спектроскопийн аргууд ашиглан таньж тодорхойлов. Судалгааны дүнд сесквитерпений анги бүлгийн 5 (1-5), флавоноидын 14 (6-19), кафеоилхининий хүчлийн уламжлалд хамаарах 4 бодис (20-23) болон тетракумароил спермин (24), тиофен спирт (25), триптофаны (26) бүтцийг тогтоосноос сесквитерпент лактоны бүлгийн хоёр байгалийн шинэ нэгдлийг (1, 2) нээн илрүүлсэн. Бодисуудын хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах ба эс хордуулах идэвхийг судалсны дүнд арглабин (3) болон хризоспленетиныг (19) хорт хавдрын эсрэг хүчтэй үйлчлэлтэйг баталсан бөгөөд 1, 3, 18, 19 нэгдлүүд цусны хорт хавдрын эсийн (THP-1, K-562) эсрэг хүчтэй үйлчлэлтэй болохыг анх удаа судлан тогтоов. Мөн 20, 21 нэгдлүүд хүчтэй антиоксидант идэвхтэй байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/344
Эшлэл
Э.Уугангэрэл, Н.Сувд, К.Фаец, Х.М.Даазе, В.Боланд, Г.Чойжамц нар. Дэгжин шиваантиг (Pyrethrum pulchrum ledeb) ургамлын химийн бүтэц бүрэлдэхүүн, In vitro орчинд хавдрын эсийн эсрэг идэвхийг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):19-24.
