Loading...
Папиллон-Лефеврийн хам шинжтэй хүүхдийн шүд, амны хөндийн байдлыг хянасан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
108
End Page
114
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Папиллон Лефеврийн хам шинж нь ховор тохиолдох гений эмгэг бөгөөд хүний гарын алга ба хөлийн улны арьсны хэт эвэршилт. шүдний тулгуур эдийн давшингуй явцтай үрэвсэл. бага насанд шүдгүйдэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Түүнчлэн арьсны идээт үрэвсэл. хумсны хэлбэр алдагдал. хэт хөлрөх шинжүүд нэмэлтээр илэрч болдог. Эмнэлзүйн тохиолдол: АШУҮИС-ийн НАСТЭ-т үйлчлүүлэгч. 3.6 настай эрэгтэй. хэлнээс цус гарна гэсэн зовуурьтай ирсэн бөгөөд асуумж. бодит үзлэг. нэмэлт шинжилгээг үндэслэн “Папиллон-Лефеврийн хам шинж. Архаг гэмтлийн гаралтай хэлний шарх” гэсэн оноштойгоор нүүр амны тусламж үйлчилгээг хүүхдийн нүүр амны их эмч үзүүлж. амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн ба 3 сар тутамд амны хөндийн хяналтын үзлэг. 6 сар тутамд эрүү хоншоорын шүдний рентген шинжилгээг хийв. Хүүхдийн эмч. дархлаа судлалын эмч нарын хамтарсан эмчилгээний дүнд одоо 6 настай хүүхдийн нүүр амны эмчийн хяналтад тогтмол хамрагдаж байна. Шүд амны хөндийн үзлэг шинжилгээний дүнг танилцуулна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/144
Эшлэл
Ж.Дэлгэрцэцэг, Ё.Намуунзул, Р.Оюунтөгс, А.Мөнхдөл. Папиллон-Лефеврийн хам шинжтэй хүүхдийн шүд, амны хөндийн байдлыг хянасан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):108-114.
