Loading...
Архины шалтгаант элэгний хатуурлын үе шатыг Соронзон Резонанст Томографийн b-утгат нэвчилтээр жинлэгдсэн дарааллаар судалсан нь
Зохиогч
Он
2021 оны арван нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
8
Start Page
11
End Page
14
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Элэгний хатуурал даамжран эргэшгүй сорвижилт өөрчлөлтийг үүсгэнэ. Өнөөдрийг хүртэл эрт үеийн оношилгооний төгс аргачлал хараахан шийдэгдээгүй хэвээр байна. Уг эмгэгийг эрт эхэн үе шатанд нь оновчтой зөв оношилж, үе шатыг тодорхойлж цаг алдалгүй эмчилгээ хийснээр элэгний хатуурал цаашилбал хавдрын үүсэл явцыг удаашруулахад маш чухал ач холбогдолтой юм. Зорилго, зорилт: 3.0T CPT-р архины шалтгаант элэгний хатуурлыг нэвчилтээр жинлэгдсэн дараалалд төрөл бүрийн b-утга ашиглан хатуурлыг үе шатыг тогтоох. Арга, аргачлал: Эмнэлзүй, шинжилгээгээр онош нь батлагдсан архины шалтгаант элэгний хатуурал бүхий 60 өвчтөнийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож судалгаанд харуулав. Харьцуулах хяналтын хоёр бүлэгт 3.0T СРТ НЖД-аар шинжилгээ хийсний дараа 5 төрлийн b-утгыг (200 s/mm², 400 s/mm², 600 s/mm², 800 s/mm², 1000 s/ mm²) сонгон авч өөр өөр b-утга дахь элэгний ADC үзүүлэлтийг хэмжив. Үр дүн: Архины шалтгаант элэгний хатуурлын үед элэгний паренхимийн ADC үзүүлэлт нь харилцан адилгүй b-утгатай нөхцөлд Чайлд Пьюгийн ангилалын бүх бүлэгт хяналтын бүлэгтэй харьцуулахад бага утгатай байна. Ижил b утгатай нөхцөлд ADC үзүүлэлт нь архины шалтгаант элэгний хатуурлын үе шат хүндрэх тусам аажмаар багасдаг буюу урвуу хамааралтай байна. Харилцан адилгүй b утгатай нөхцөлд хяналтын бүлэг болон архины шалтгаант архинаас хамаараалтай элэгний хатуурал бүхий бүлэг хоорондын ADC үзүүлэлтийн зөрүү нь статистикийн хувьд ач холбогдолтой (p<0.05) байна. Дүгнэлт: CPT-ийн DWI горимын үед ADC үзүүлэлтийн бууралт нь архины шалтгаант элэгний хатуурлын хүндрэлтэй урвуу хамааралтай байна. b=600s/mm² үед DWI-аар архины шалтгаант элэгний хатууралтай өвчтөний элэгний хатуурлыг оношилох үеийн нарийвчлал нь бусад b утгатай нөхцлүүдийн нарийвчлалаас илүү өндөр бөгөөд энэ үед харьцангуй сайн чанартай DWI зураглалыг гаргаж байна. Иймд b утга нь 600 s/mm² байх нь элэгний DWI зураглалын хамгийн тохиромжтой b утга болохыг тодорхойлов.
Background: Until today perfect methods for the early diagnosis of alcohol-induced cirrhosis has not been developed. Proper diagnosis of the disease at an early stage, identification of the stage and timely treatment are very important to slow down the progression of cirrhosis and cancer. Objectives: To determine the stage of cirrhosis using a variety of b-values in a weighted sequence of alcohol-induced cirrhosis with 3.0T CPT. Materials and Methods: 60 patients with clinically and clinically confirmed alcohol-induced cirrhosis were randomly selected. In the two comparative control groups, 5 types of b-values (200 s/mm², 400 s/mm², 600 s/mm², 800 s/mm², 1000 s/mm²) and measured hepatic ADC at different b-values. Results: In alcohol-induced cirrhosis, the ADC of the hepatic parenchyma is lower in all groups of the Child Pew class than in the control group under different b-values. At the same b value, the ADC value gradually decreases or is inversely related to the severity of alcohol-induced cirrhosis. The difference in ADC between the control group and the alcohol-induced hepatic cirrhosis group was statistically significant (p <0.05) under the different b values. Conclusion: Decreases in ADC during the DWI regimen of CPT are inversely related to the severity of alcohol-induced cirrhosis. At b = 600s / mm², the accuracy of the DWI diagnosis of cirrhosis in patients with alcohol-induced cirrhosis is higher than that of other b-value conditions, resulting in a relatively good DWI image. Therefore, a value of b of 600 s / mm² was determined to be the optimal b value for liver DWI imaging.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/470
Эшлэл
Г.Хөвчин, Ц.Эрдэмбилэг, Д.Гончигсүрэн, Д.Мөнхбаатар, Х.Дэлгэрдалай, Э.Мандуул. Архины шалтгаант элэгний хатуурлын үе шатыг Соронзон Резонанст Томографийн b-утгат нэвчилтээр жинлэгдсэн дарааллаар судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(8):11-14.
