Loading...
Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанаар үүссэн гавал, эрүү, нүүр орчмын гэмтлийн байдлыг судалсан дүн
Зохиогч
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
110
End Page
114
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улсад гурван эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх баримт байна.Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/ хамтран амьдрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээрээс 4 эмэгтэй тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна. Дэлхий даяар тархаад буй Ковид-19 өвчний шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Зорилго: Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллээс үүссэн гавал, эрүү, нүүр орчмын гэмтлийн байдлыг судлах. Арга, аргачлал: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Албанд 2019-2021 онуудад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн өвчний түүхийг судалсан. Үр дүн: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2019-2021 оны хооронд нийт 2055 тохиолдолд ГССҮТ, Нэг цэгийн үйлчилгээ төв дээр бүртгэгдсэн байна. Эдгээрээс 2019 онд 491 тохиолдол, 2020 онд 874 тохиолдол, 2021 онд 690 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд зонхилон (n=1963) 95.5% гэмтсэн бөгөөд дундаж нас 36.9±11жил байв. Харин хүчирхийлэгчдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байсан бөгөөд (n=1907) 92.8% дундаж нас 37.8±9.6 жил байв. Нийт гэмтлийн нь гавал, эрүү, нүүр орчим (n=1198) 58% тохиолдсон бөгөөд ихэвчлэн бусад хэсгийн гэмтэлтэй хавсран тохиолдож байсан бөгөөд гэмтлийн байрлалын хувьд түгээмэл тохиолдож байна. Гэмтлийн байрлалын хувьд толгой, нүүр, хамар, дух, нүд, шүд, чих болон хацрын гэмтэл түгээмэл тохиолдсон. Түүнчлэн зөөлөн эдийн болон ясны гэмтэл зонхилон тохиолдож байсан бөгөөд эдгээр гэмтэл нь цохих, өшиглөх, түлэх, хутгалах, хатуу зүйлээр цохих зэрэг шалтгаанаар үүссэн байсан. Хол хорио тогтоосон жилд үүссэн гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмтэл тайван үетэй харьцуулахад 2 дахин өссөн байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дунд гавал, эрүү нүүр орчмын гэмтэл зонхилон тохиолдож байна.
Background: The pandemic of SARS2 has been changing the way we live dramatically. The number of cases has increased considerably in many countries around the globe. Some countries experienced a shortage of medical doctors, and facilities to take care of the patients. Therefore, lockdowns have been implemented in numerous countries to control the infection rate. Mongolia is one of those countries, and during the lockdown, almost everyone must stay home except the first responders. Under the COVID-19 lockdown, the number of domestic violence-related trauma has been raised. Aim: The aim of the study was to evaluate and compare the incidence of domestic violence-related craniofacial trauma before and during the lockdowns. Materials and Methods: We retrospectively reviewed 2055 cases of domestic violence-related trauma between 20192021 at the National Traumatology and Orthopedics Research Center of Mongolia, and there was 491 cases in 2019, 874 cases in 2020, and 690 cases in 2021 respectively. Results: Among them 1198 (58%) were located in the craniofacial region concomitant with other traumas. The majority of cases were located head, face, nose, followed by the forehead, eyes, teeth, ear, and cheek. Types of injuries were soft tissue, bony fractures followed by burns, stab, and concussion. The victims were mainly female (1963, 95.5%) with a mean age of 36.9±11 years old whereas aggressors were male (1907, 92.8%) with a mean age of 37.8±9.6 years old. During the lockdowns, the number of domestic-related trauma were increased compared with the pre-pandemic year. Conclusions: The women are the majority of victims and mainly suffered from craniofacial traumas including soft tissue injuries, bony fractures.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/937
Эшлэл
Н.Очбаяр, Г.Батболд, А.Мөнхдөл, Б.Энх-Орчлон. Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанаар үүссэн гавал, эрүү, нүүр орчмын гэмтлийн байдлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):110-114.
