Loading...
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн сургуулийн насны хүүхдийн шүлс ялгарах хурдыг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2023 оны арван нэгдүгээр сарын 3
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
5
Start Page
115
End Page
118
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Хүний шүд нь хооллох, ярих, инээмсэглэхэд чухал үүрэг бүхий хатуу эдээр бүрхэгдсэн хөндийт эрхтэн юм. Шүдний өвчлөлийн дотор тэргүүлэх байранд шүд цоорох өвчин (ШЦӨ) жагсдаг бөгөөд шүдний гадаргуу, хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийн бичил биетэн, цаг хугацаа гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүсдэг халдварт өвчин болохыг ДЭМБ-ын тайлан мэдээнд дурджээ. ШЦӨ-нд нөлөөлөх хүчин зүйлсийг гадаад болон дотоод гэж ангилдаг бөгөөд дотоод хүчин зүйлийн нэг, судалгаа шинжилгээний чухал биомаркер бол шүлс юм. Шүлсний ШЦӨ-ний эмгэг жамд нөлөөлөх чадвар нь шүүрлийн хэмжээ, найрлагаас шууд хамаарна гэдгийг онд Энэтхэг улсад хийгдсэн судлаач Pandey 2015 нарын судлаачдын судалгаандаа баталсан байна. Зорилго: Хүүхдийн ШЦӨ ба шүлс ялгарах хурд хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид судалгаандаа 12 настай 190 хүүхдийг таниулсан зөвшөөрлийн дагуу хамруулж, хүүхэд бүрийн амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны зөвлөмжийг баримтлан хийж гүйцэтгэв. Эрүүл шүдтэй, ШЦӨ-ийг бүрэн эмчлүүлсэн, 5-аас дээш шүд цоорсон гэсэн 3 бүлэгт шалгуур үзүүлэлтийн дагуу тус бүр 27, нийт 81 хүүхдийг сонгон авч, тэдний тайван үеийн шүлс ялгарах хурдыг (Heintzen 1983) тодорхойлж, тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS 23 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 12 настай нийт 190 хүүхдийн дунд шүд цоорох өвчин 88.6%, эрчмийн үзүүлэлт 2.79 ЦЛА/Ш байв. Нийт хүүхдийн тайван үеийн шүлс ялгарах хурд 0.34±0.2 мл/мин байсан бол хяналтын 1 дүгээр бүлэгт 0.41±0.22 мл/мин, хяналтын 2 дугаар бүлэгт 0.36±0.19 мл/мин, тохиолдлын бүлэгт 0.26±0.17 мл/мин (p<0.05) байлаа. Хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлс ялгарах хурд хооронд сул, урвуу (r=-0.2, p<0.05) хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: Хүүхдийн дунд шүд цоорох өвчин 88.6%, эрчим 2.79 ЦЛА/ш байв. Шүд цоорох өвчин ба шүлс ялгарах хурдны хооронд сул, урвуу хамааралтай байгаа нь тогтоогдлоо.
Background: Dental caries is a multifactorial chronic infectious disease caused by the interaction of four main factors: tooth surface, food residues, oral microorganism and time, declared by the World Health Organization. Factors affecting dental caries are classified as extrinsic and intrinsic, and one of the intrinsic factors and an important biomarker for research is saliva. The ability of saliva to affect the pathogenesis of tooth decay depends directly on the amount and salivary flow rate, according to the results of the research conducted by Pandey et al. in India in 2015. Aim: Determine the relationship between dental caries and salivary flow rate. Materials and Methods: The study population consisted of 190 children aged 12 years old, studying in the 84th secondary school. We obtained informed consent No.2022/3-03-36 of the Ethical Committee. The oral examination of every child was done on the recommendation of the WHO, 2013. Saliva samples were collected between 9:00 a.m. and 11:00 a.m. All children abstained from eating and drinking for 2 hours. Salivary flow rate was analyzed by in the Medical Pathology Laboratory of MNUMS. Results: The prevalence and DMF/t score of dental caries were 88.6% and 2.79 among all children, respectively. The unstimulated salivary flow rate was 0.34±0.2 ml/min among all children, 0.41±0.22 ml/min in the control-I group, 0.36±0.19 ml/min in the control-II group, and 0.26±0.17 ml/min in the case group (p<0.05). There was a weak, significant negative relationship between dental caries and unstimulated salivary flow rate (r=-0.2, p<0.05). Conclusions: The prevalence of dental caries among the 12-year-old children was 88.6%. The unstimulated saliva flow rate of all children 0.34±0.2 ml/min. There was a negative correlation between dental caries and the salivary unstimulated flow rate.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/938
Эшлэл
Б.Шүрэнцэцэг, Л.Энхсайхан, Б.Өлзийсайхан, М.Еркебулан, Ж.Дэлгэрцэцэг. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн сургуулийн насны хүүхдийн шүлс ялгарах хурдыг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(5):115-118.
