Loading...
Липополисахаридаар үүсгэсэн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцгийн хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
70
End Page
76
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Азотын исэл (N0) нь биологийн мессенжер молекул бөгөөд Чихэр өвс үрэвслийн эмгэг жамд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь физиологийн Өндөр зоосон нөхцөлд үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг байна. Нөгөө талаас N 0 цэцэг нь хэвийн бус нөхцөлд хэт их үйлдвэрлэгдэх үед үрэвслийг өдөөдөг Макрофаг зуучлагчийн үүрэгтэй. N 0 нь үе мөч, гэдэс болон уушгины үрэвсэлт Үрэвсэл өвчний эмгэгжамд оролцдог ажээ. Чихэр өвс (ОЬусуггкгга V.га1апМ&) нь буурцагтны (РаЪасеае) овогт багтах олон наст өвслөг ургамал үрэвслийн эсрэг, вирусний эсрэг, элэг хамгаалах шинж чанартай тул уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг. Сүүлийн үеийн судалгаанд чихэр өвсөнд глициризин, И^шпИдетп, ^коИ^шпИдетп зэрэг биоидэвхт нэгдэл агуулагддаг нь тодорхойлогдсон ба липополисахаридаар өдөөгдсөн макрофагийн үрэвслийн эсрэг цитокины нийлэгжилтийг дарангуйлснаар үрэвслийн эсрэг чухал үүрэгтэй хэмээн тэмдэглэжээ. Мана-Өндөр зоосон цэцэг (1пи1а ке1етит ^ .) нь олон наст өвөслөг ургамал бөгөөд амьсгалын замын төрөл бүрийн өвчний үед цэр ховхлох, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг, цагаан хорхойн эсрэг бэлдмэл байдлаар хэрэглэдэг талаар дурджээ. Чихэр өвс, өндөр зоосон цэцэг нь Монгол уламжлалт анагаах ухаанд эмийн жорын найрлаганд ордог ч үрэвслийн эсрэг нөлөөг тодорхойлоогүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Липополисахаридаар өдөөгдсөн К А ^ 264.7 макрофаг шугаман эсэд чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны үрэвслийн эцсийн бүтээгдэхүүн N 0гийн үүсэлтэнд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар АШУҮИСийн Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Хулганын макрофаг төст КАЖ264.7 эсийн шугаман өсгөвөрт ургамлын хандны хоргүй тунг МТТ аргаар, липополисахаридаар өдөөн үрэвслийн загвар үүсгэсэн К А ^264.7 эсийн шугаман өсгөвөрт азотын ислийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлсон . Үр дүнгийн статистик боловсруулалтыг 8Р88-25.0 программыг ашиглан 0п е^ау Апо^а аргаар р утгыг тооцоолон бүлэг хоорондын ялгаатай байдлыг үнэлсэн. Үр дүн: К А ^ 264.7 эсийн өсгөвөрт чихэр өвс болон өндөр зоосон цэцэг ургамлын хандны 1-25 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, ургалтыг нь нэмэгдүүлж байсан бол 50 мкг/мл тун эсийг хордуулж ургалтыг дарангуйлах нөлөө үзүүлэв (р<0.01). Харин ургамлын хандны хосолсон байдлаар эсэд үйлчлэхэд 1-100 мкг/мл хүртэлх тун эсэд хоргүй, эсийн ургалтыг нэмэгдүүлж байсан бол 500 мкг/мл тунгаас эхлэн эсийг хордуулж ургалтыг дарангуйлсан (р<0.001). Чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход хяналт буюу РВ8-ээр үйлчилсэн бүлэгтэй харьцуулахад чихэр өвс ургамлын ханд нь тун болон хугацаа хамааралтайгаар ^ 0 -ги й н гарцыг ихэсгэж байна. Харин өндөр зоосон цэцэг ургамлын ханд нь азотын ислийн гарцанд тун болон хугацаа хамааралтай нөлөө үзүүлээгүй. Липополисахаридаар өдөөгдсөн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцэг ургамлын хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлоход чихэр өвс ургамлын хандны 12 цагийн өсгөвөрт 30 мкг/мл тунгаар дарангуйлж байсан бол 48 цагийн дараа тун болон хугацаа хамааралтай азотын ислийн гарцыг бууруулж байгаа нь тогтоогдлоо. Харин өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 12 болон 24 цагийн өсгөвөрт өөрчлөлт ажиглагдаагүй ч 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан. Дүгнэлт: Чихэр өвс ургамлын ханд дангаараа тун болон хугацаа хамааралтайгаар азотын ислийн гарцыг ихэсгэж байна. Липополисахаридаар өдөөсөн азотын ислийн гарцыг чихэр өвс ургамлын ханд тун болон хугацаа хамааралтайгаар бууруулж байсан бол өндөр зоосон цэцэг ургамлын хандаар үйлчилсэн бүлэгт 48 цагийн өсгөвөрт 25 мкг/мл тунгаар ЛПС-аар өдөөсөн азотын ислийн гарцыг дарангуйлсан.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/103
Эшлэл
А.Ананд, Л.Ариунзаяа, М.Ариунзаяа, Л.Энхсайхан, Б.Золзаяа, Ц.Сарнай нар. Липополисахаридаар үүсгэсэн үрэвслийн загварт чихэр өвс, өндөр зоосон цэцгийн хандны азотын ислийн гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):70-76.
