Loading...
Бөөр хамгаалах үйлдэлтэй нийлмэл бэлдмэлийн фитохимийн судалгааны үр дүн
Зохиогч
Он
2020 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
1
Start Page
248
ISSN
2959-6947
Хураангуй
Аливаа өвчний эмчилгээнд зөвхөн байгалийн цэвэр нэгдлээс гадна эмийн ургамлын идэвхтэй бодис өндөр агуулсан хандыг ургамлын гаралтай эмээр бүртгэж хэрэглэдэг ба энэ нь бие махбодын ерөнхий байдлыг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хурц болон архаг өвчнийг эмчлэх үйлдэлтэй байдаг бөгөөд хандад агуулагдаж буй олон бодис нь эс, молекулын төвшинд бие биенээ дэмжих эсвэл үгүйсгэх зэрэг үйлдлийг үзүүлдэг буюу олон байд зэрэг үйлчилдэг тул эмчилгээний идэвхтэй, мөн хорон чанар багатай байдаг. Бид Монгол оронд ургадаг, уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн бөөр хамгаалах үйлдэлтэй зарим ургамлыг сонгон авч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж цаашид фармакологийн идэвхтэй үйлдэлтэй, аюулгүй, гаж нөлөө багатай эмийн бэлдмэл гарган авах зорилго тавин ажиллаж байна. Сөөгөн боролзгоно, Өргөст нохой хошуу, Артишок зэрэг ургамлын түүхий эдээс идээшмэл болон 20%, 40%, 70%-ийн этанолын ханд гарган авч тус бүрийн ба нийлмэл хандын фармакологийн үйлдэл үзүүлж буй гол биологийн идэвхт бодисын агууламжийг тодорхойллоо. Сөөгөн боролзгоны (Dasiphora fruticosa L.) цэцгийн 70%-н этанолын хандад нийлбэр флавоноидын агууламж, Өргөст нохойн хошуу (Rosa acicularis L)-ны үр жимсний идээшмэлд аскорбины хүчлийн агууламж, Артишок (Cynara scolymus L.)-н өвсний 70%-н этанолын хандад цинарины агууламж нь идээшмэл болон бусад этанолын хандаас өндөр байсан тул цаашид нийлмэл ханд гарган авахдаа биологийн идэвхт бодисын агууламж өндөр ханд болон идээшмэлийг сонгон авах дүгнэлтэд хүрэв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1503
Эшлэл
Б.Пэрлэйдулам, Г.Энхмаа, И.Энхцог, Ц.Чимгээ, Ч.Ерөөлт. Бөөр хамгаалах үйлдэлтэй нийлмэл бэлдмэлийн фитохимийн судалгааны үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(1):248.
