Loading...
Шаант, тахилзуур ясны хугарлын мэс засал эмчилгээний үр дүн
Зохиогч
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
63
End Page
66
ISSN
2959-6947
Хураангуй
Дэлхийн улс орнуудад жилд 10000 хүн тутмын 17 хүнд шилбэ яс хугарч гэмтдэг ба дэлхийн улс орнуудын хөгжингүй болон хөгжил буурай орнуудад уг үзүүлэлт өсөх хандлагатай байна. Сүүлийн 2018-2019 оны хугацаанд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 227803 өвчтөн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлснээс 7759 нь буюу 17,6% шилбэний хугаралтай байна. Шаантны хугарлын 75-85%-д тахилзуур хамт хугардаг бөгөөд хэвийн үед ачааллын 7 хүртэл хувийг дааж явдаг байна. Иймээс шаант тахилзуур ясны нэг түвшингийн хавсарсан хугарлын үед дээрх хүндрэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, тахилзуурын уртыг сэргээх, шаантны бэхэлгээний үр дүнг сайжруулах шаардлагатай байна. Зорилго: Шилбэ ясны хугарлын үед шаант тахилзуурыг хамт бэхлэх мэс засал эмчилгээний дараах үр дүнг судлах. Материал, арга зүй: Бид судалгаандаа хяналтын бүлгийн 25, тохиолдолын бүлгийн буюу шаант тахилзуур ясыг хамт бэхэлсэн 25, нийт 50 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Шилбэ ясны хугарлын хагалгааны дараах 14, 30, 90 дахь хоногуудад асуумж авч, ажиглалт, рентгенграмаар шаант ясны хэмжээсийг тодорхойлох, шаант, шагайн үений хоорондынөнцөг хэмжих (Talocrural angle), шагайн үений үйл ажиллагааг америкын шагай тавхайн нийгэмлэгийн үнэлгээний (the American orthopedic foot and ankle score)ийн аргаартооцоолох, шагайн тавхайн тогтвортой байдлыг үнэлж (FADI арга) нарийвчлан судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдсан тохиолдлуудыг хугарлын АО ангилалаар авч үзвэл А хэлбэрийн хугарал 34, В хэлбэрийн хугарал 13, С хэлбэрийн хугарал 3 байна. Хяналтын бүлгийн шаант ясны хугарлыг дангаар бэхэлсэн тохиолдлуудын 60% нь шагайн үений хоорондын өнцгийн өөрчлөлт байсан ба дунджаар 8.2±2 градус байна. Энэ судалгааны бүлгийнхээс их байгаа нь статистик ач холбогдолтой байна. (P<0.01) 14, 30, 90 хоногуудад 2 бүлгийн хооронд харьцуулан AOFAS (the American orthopedic foot and ankle score) үнэлгээ хийж үзэхэд ач холбогдол бүхий ялгаатай өөрчлөлтүүд гарсан. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын шаант ясны доод булууны өргөний хэмжээ эрэгтэйд 25.6±4.4мм, эмэгтэйд 24.1±3.7мм, уртын хэмжээ эрэгтэйд 280±21.2мм, эмэгтэйд 251.9±12.9мм байна. 2. Шаант ясны хугарлыг дангаар бэхлэсэн тохиолдлуудын 60% нь шагайн үений хоорондын өнцгийн өөрчлөлттэй байсан ба дунджаар 8.2±2 градус статистик ач холбогдолтой байна. 3. Шилбэ ясны хавсарсан хугарлын үед тахилзуурыг хамт бэхэлсэн нь эрт үеийн хүндрэлээс сэргийлж тулах цэгийн алдагдал, эргэлтийн зөрүү үүсэх, тахилзуурын богиносолт үүсэх эрсдэлийг бууруулж байна. (P<0.01)
Introduction: Treatment of adult tibiofibular fractures, especially severely comminuted fractures, is technically challenging due to the lack of reduction markers and difÏculty in restoring the alignment. Fixation of the fibula can facilitate reduction of the tibia fracture and restoration of the lower extremity alignment Methods: We have operated on 50 patients who have lie on the same plane of tibiafibular fractures between 2017-2019. Measures of angulation were obtained from radiographs taken immediately after the surgery, a second time 1 months later, and at 3-month follow-up. The analysis was performed with STATA Results: Fixating fractures of tibia and fibula at same level were not shown to have complications on the development of nonunion including fibular shortening, hindfoot alignment, slow process of nonunion and unstableness. Conclusion: We recommend fibular fixation in all 50 distal fractures when both fractures lie on the same plane and the tibial fracture is relatively stabilised.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1443
Эшлэл
Б.Уранбилэг, Г.Бадамгарав, Н.Отгонсайхан, Ш.Баасансүрэн, А.Эрдэнэбилэг, О.Батсүх нар. Шаант, тахилзуур ясны хугарлын мэс засал эмчилгээний үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):63-66.
