Loading...
Эх, нярайн D-аминдэмийн дутагдал, тэдгээрийн хоорондын хамаарал
Зохиогч
Ц.Наранчимэг
Р.Отгонбаяр
Т.Эрдэнэтуяа
Л.Халиун
Г.Мягмарцолмон
Т.Адъяацэрэн
Эн.Энхзаяа
Эр.Энхзаяа
З.Гэрэлмаа
Он
2020 оны дөрөвдүгээр сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
3
Start Page
70
End Page
73
ISSN
2959-6947
Хураангуй
D-аминдэм нь яс-булчингийн солилцоонд оролцохоос гадна халдварт ба халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэгддэг. Жирэмсэн эмэгтэйд D-аминдэм дутагдахад жирэмсний чихрийн шижин, манас таталтын урьдал ба манас таталтад нөлөөлөхөөс гадна, D-аминдэмийн дутагдалтай нярай төрдөг. Эх, нярайн D-аминдэмийн хоорондын хамаарлыг судлах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Арга аргачлал: Судалгаанд нийт 264 эх, 264 нярайн хамт хамрагдсан ба эмнэлэгт суурилсан проспектив судалгааны загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 2019 оны 7 ба 8 дугаар саруудад хийв. Төрөхийн өмнө эхийн венийн цуснаас, төрсний дараа нярайн хүйн цуснаас сорьц авч, хоорондын хамаарлыг судлав. Үр дүн: Эхийн цусан дахь 25(ОН)D дундаж хэмжээ 16.53±6.5 нг/мл, нярайн хүйн цусан дахь дундаж хэмжээ 14.25±5.3 нг/мл байв. Эх нярайн D-аминдэмийн хоорондын хамаарлыг тооцож үзэхэд (Pearson r=0.87) хүчтэй хамааралтай байгаа нь тогтоогдсон. D-аминдэмийн дутагдалтай эх 191 (72.3%), хангалтгүй 63 (23.9%), хангалттай 10 (3.8%) байсан бол нярайн хувьд D-аминдэмийн дутагдалтай 232 (87.9%), хангалтгүй 28 (10.6%), хангалттай 4 (1.5%) байсан. Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 72 (27.3%) нь жирэмсэн үедээ D-аминдэм нэмэлтээр хэрэглэсэн бол 192 (72.7%) нь хэрэглээгүй бөгөөд D-аминдэм уугаагүй эхчүүдийн 153 (79.7%) нь D-аминдэмийн дутагдалтай, статистик ач холбогдолтой байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D-аминдэмийн дутагдал өндөр байна. 2. Нярайн цусан дахь D-аминдэм хэвийн хэмжээнээс бага байгаа нь тогтоогдсон. 3. Бидний судалгаагаар эхийн цусан дахь D-аминдэмийн хэмжээ төрж буй нярайн D-аминдэмийн хэмжээтэй хамаарал бүхий статистик ач холбогдолтой юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1445
Эшлэл
Ц.Наранчимэг, Р.Отгонбаяр, Т.Эрдэнэтуяа, Л.Халиун, Г.Мягмарцолмон, Т.Адъяацэрэн нар. Эх, нярайн D-аминдэмийн дутагдал, тэдгээрийн хоорондын хамаарал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(3):70-73.
