Loading...
Илүү болон хэвийн тээлтийн үед ихсийн сорьцонд уургийн идэвхжилийг үнэлсэн дүн
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
7
Start Page
158
End Page
159
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Ихсийн өсөлтөд SHP-2 уураг нөлөөлдөг хэдий ч SHP2 уургийн үүрэг тодорхойгүй хэвээр байна.p38 MAPK нь ихсийн органогенез болон трофобластын ялгаран хөгжилд чухал үүрэгтэй. Зорилго: Ихсийн сорьцонд SHP2 болон р-р38 уургийн идэвхжилийг тодорхойлох. Арга зүй: Ихсийн эдээс ялгасан уургийн концентрацийг BCA туршилтийн цомгоор ELISA уншигч ашиглан тодорхойлсон. Ихсийн сорьцонд SHP2 болон р-р38 уургийн идэвхжилийг иммуноблотингийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Иммуноблотинг шинжилгээний үр дүнгээс харахад хэвийн тээлттэй бүлэг буюу илүү тээлттэй эхийн ихсийн сорьцонд SHP2 уургийн нийлэгжилт харилцан адилгүй ихэссэн. Хэвийн болон илүү тээлтийн үед ихсийн сорьцонд үрэвслийн транскрипцийн фактор болох фосфоржсон р38 уургийн идэвхжил тодорхойлогдcонгүй. Дүгнэлт: Илүү тээлттэй ихсийн сорьцонд SHP2 уургийн нийлэгжилт жигд тодорхойлогдож байна. Илүү тээлтийн үед P38 уургийн ихсийн эдэд идэвхжил илрээгүй байна.
Background: Although the role of SHP-2 protein in placental growth is unknown the role of SHP-2 protein remains unclear. Objective: Determination of SHP2 and p-p38 protein activity in placental samples. Methods: The concentration of protein isolated from placental tissue was determined using an ELISA reader in a BCA test album. The activity of SHP2 and p-p38 proteins in placental samples was determined by immunoblotting. Results: Immunoblotting results showed that the production of SHP2 protein varied in the placental specimens of the normal and postterm pregnant group. No activity of phosphorylated p38 protein, an inflammatory transcription factor, was detected in placental specimens during normal andpostterm pregnant group. Conclusion: SHP2 protein synthesis isuniform in placental specimens postterm pregnant. P38 protein not found to be active in the placenta items postterm pregnant.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/443
Эшлэл
Э.Саруулсайхан, Д.Амгаланбаатар, Т.Балжинням, Ж.Энхцэцэг, С.Энэбиш. Илүү болон хэвийн тээлтийн үед ихсийн сорьцонд уургийн идэвхжилийг үнэлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(7):158-159.
