Loading...
Амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгчдэд уушгины хэт авиан шинжилгээний оношилгооны чадавхийг цээжний рентген, КТ-ийн шинжилгээтэй харьцуулан судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны арван нэгдүгээр сарын 7
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
7
Start Page
6
End Page
10
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Уушгины хэт авиан шинжилгээ нь нэвтрэлтэт бус, хэрэглэхэд хялбар дүрс оношлогооны арга юм. Яаралтай тусламж шаардлагатай эмчлүүлэгчдийг дүрс оношилгооны тасагруу тээвэрлэх хугацааг богиносгох, нэн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд удирдан чиглүүлэх,туяаны ачааллаас сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой шинжилгээний арга болохыг судлаачид онцолсон байна.1 Тиймээс яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгчдэд нэвтрэлтэт бус аргаар эрсдэлгүй, амь тэнссэн үед уушгины хэт авиан шинжилгээгээр шуурхай оношлосноор эмчилгээг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Яаралтай тусламжийн тасгийн амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгсдийн уушгины хэт авиан шинжилгээний оношилгооны чадавхийг рентген болон КТ-н шинжилгээтэй харьцуулан судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгаанд 2023 оны 6-дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1-дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх МЯЭийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн амьсгалын цочмог дутагдалтай тохиолдлыг хамруулсан. Ингэхдээ эмнэлэгт суурилсан проспектив судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 23-90 насны нийт 40 хүн хамрагдав. Судалгаанд нийт хамрагдагсдын цээжний хэт авиа шинжилгээнд 90% (n=36)-д нь өөрчлөлт илэрснээс В шугам дангаараа (37.5%), плеврийн шингэн (20%), нэвчдэс болон B шугам хавсарсан (12,5%), нэвчдэс дангаараа (12.5%), уушги гулсах шинж үгүй+уушгины цэг (7.5%) тус тус тодорхойлогдлоо. Уушгины хэт авиан шинжилгээг КТ-ийн шинжилгээ болон цээжний рентген шинжилгээтэй харьцуулан судлахад уушгины нэвчдэсийн мэдрэг чанар цээжний рентгенд 66.7% (p=0.018) ба уушгины хэт авианд 86.7% (p=0.001), өвөрмөц чанар тус тус тодорхойлогдсон бол плеврийн шингэний мэдрэг чанар рентгенд 50% (p=0.001) ба уушгины хэт авианд 83.3% (p=0.005), өвөрмөц чанар тус тус 100% байлаа. Уушгины хэт авиан шинжилгээнд уушгины хатгааны өөрчлөлт илэрсэн судалгаанд оролцогчдыг уушгины хэт авиан хүндийн зэргийн оноогоор үнэлж, КТийн хүндийн зэргийн оноотой харьцуулахад хүчтэй эерэг хамааралтай байгаа нь тодорхойлогдлоо. (p=0.005 r=0.71) Дүгнэлт: 1. Уушгины хэт авиан шинжилгээ нь уушгины нэвчдэс болон плеврийн шингэнийг оношлоход цээжний рентген шинжилгээнээс мэдрэг чанар их байгаа нь тогтоогдлоо (p=0.001, p=0.018). 2. Уушгины хэт авиан хүндийн зэргийг КТ-ийн хүндийн зэргийн оноотой харьцуулахад хүчтэй эерэг хамааралтай байв. (p=0.005)
Background: Bedside chest ultrasound is a non-invasive and simple-to-use imaging modality. This approach is important in reducing radiation exposure and deciding whether to transport a patient to the Radiology Department, as well as allowing for the guidance of life-saving treatment in emergencies. Early detection and rapid clinical decision-making in patients with acute respiratory failure presenting to the emergency department is essential. Therefore, it is necessary to study the method of monitoring these patients with non-risky, non-invasive and bedside lung ultrasound evaluation, which can be performed at the bedside, and to solve the problems of treatment and diagnosis without delay. Aim: To compare the results of lung ultrasound and CT scan in patients with acute respiratory failure in the emergency department. Material and Methods: The research was carried out between June 1, 2023 and January 1, 2024, following people with respiratory failure who attended the Emergency Department of the Mongolia-Japan Hospital (MJH) of MNUMS. Results: 90% (n=36) of study participants had changes in lung ultrasound. Of these, B line alone (37.5%), pleural effusion (20%), consolidation alone (12.5%), consolidation and B line together (12.5%), and no lung sliding + lung point (7.5%) were detected. When comparing chest ultrasound and chest X-ray with chest CT, the sensitivity for diagnosing pulmonary consolidation was 86.7% (p=0.001) and 66.7% (p=0.018), and the specificity was 100%, respectively, while the sensitivity for determining pleural effusion was 50% (p =0.001) and 83.3% (p=0.005), specificity is 100%, respectively. There was a strong positive correlation between lung ultrasound severity score and CT severity score in subjects with pneumonia changes on lung ultrasound (p<0.005 r=0.71). Conclusion: Lung ultrasound has a higher sensitivity than chest X-ray for the diagnosis of pulmonary consolidation and pleural effusion.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1128
Эшлэл
Э.Цэндсүрэн, Г.Эрдэнэбал, М.Наранпүрэв, Д.Ичинноров. Амьсгалын цочмог дутагдалтай эмчлүүлэгчдэд уушгины хэт авиан шинжилгээний оношилгооны чадавхийг цээжний рентген, КТ-ийн шинжилгээтэй харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(7):6-10.
