Loading...
Монголд нутагшсан Helicobacter pylori-ийг ялган дүйж хоруу чанарыг нь судалсан нь
Зохиогч
Он
2022 оны зургаадугаар сарын 12
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
3
Start Page
76
End Page
81
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөлболон нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа газарзүйн байршлын хувьд Монгол улсын баруун бүсийн аймгуудад ходоодны хорт хавдрын тохиолдол илүүтэй тохиолддог. Ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь H. pylori–ийн халдвар гэж үздэг. Монгол улсын газарзүйн ялгаатай бүс нутгуудад H. pylori–ийн тархалт болон хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаар судалгааны ажил хомс хийгдсэн байдал нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Монгол улсын хүн амын дунд ходоодны өмөнгийн голлох шалтгаан болох H. pylori–ийн халдварын онцлогийг молекул биологийн түвшинд судлах Арга, аргачлал: Монгол улсын газарзүйн ялгаатай бүс нутгуудад 2014-2018 онд 16 дээш насны биж хам шинж бүхий нийт 905 хүнийг хамруулан агшингийн судалгаа хийв. Эмнэлзүйн шинжилгээг асуумж судалгаа, дурангийн болон эдийн шинжилгээнд үндэслэн хийсэн. H. pylori–ийг цэврээр өсгөвөрлөн хоруу чанарын CagA болон VacA генийг молекул биологийн аргаар судлан тогтоосон. Үр дүн: H. Pylori-ийн халдварын тархалт Улаанбаатар хотод 77.5% (154/206), Увс аймагт 77.5% (93/120), Хөвсгөл аймагт 78.4% (134/171), Өмнөговь аймагт 87.1% (108/124), Хэнтий аймагт 87% (100/115) тус тус тархсан байна. H. pylori-ийн өсгөвөрийн нийт 368 тохиолдолд хоруу чанарын CagA генийн хувилбаруудыг судалж үзэхэд 83.2% (306/368) нь cagA эерэг байсан ба 16.8% (62/368) нь cagA-сөрөг байв.VacA генийн субтипийн хувьд S1M1 53.3%(196/368), S1M2 27.1% (100/368), S2M1 1.1% (4/368) харин S2M2 18.4% (68/368) тус тус байна. Дүгнэлт: Биж хам шинжтэй хүмүүст халдварлагдсан H. Pylori-ийн тархалт өндөр байна. H. pylori-ийнхоруу чанарыг CagA гений 95.8%д нь барууны хэв шинжийн генотип давамгайлж байгаа нь азийн бусад орнуудаас эрс ялгаатай байгаа нь цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгааг харуулж байна.
Background: Mongolia is the world leading country by the gastric cancer morbidity and mortality. In particular, in terms of geographical location, gastric cancer is more common in the western regions of Mongolia. The main etiology of gastric cancer is considered to be H. pylori infection. The lack of research on the prevalence of H. pylori and cancer risk factors in different geographical regions of Mongolia is the basis of our study. Aim: To study the characteristics of H. pylori infection at the molecular biological level, which is the main cause of gastric cancer in the Mongolian population. Materials and Methods: In 2014-2018, a total of 905 people with dyspeptic syndrome aged 16 and over were surveyed in different geographical areas of Mongolia. Clinical examination was based on questionnaires, endoscopy, and histology. H. pylori was cultured and the CagA and VacA genes were determined by PCR. Results:The prevalence of H. pylori infection is 77.5% in Ulaanbaatar (154/206), 77.5% in Uvs aimag (93/120), 78.4% in Khuvsgul (134/171), 87.1% (108/124) in Umnugovi aimag, and 87% in Khentii ( 100/115) are distributed, respectively. In a total of 368 cases of isolated H. pyloristrains, the CagA-positivite strains were 83.2% (306/368) and 16.8% (62/368) were cagA-negative. For the VacA gene subtype, S1M1 was 53.3% (196/368), S1M2 was 27.1% (100/368), S2M1 was 1.1% (4/368), and S2M2 was 18.4% (68/368). Conclusions:The prevalence of H. pylori infection is high. The virulence of H. pylori is dominated by the Western-type genotype in 95.8% of the CagA genes, which is very different from other Asian countries, indicating the need for further in-depth study.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/640
Эшлэл
Т.Цэрэнтогтох, Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Д.Даваадорж. Монголд нутагшсан Helicobacter pylori-ийг ялган дүйж хоруу чанарыг нь судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(3):76-81.
