Loading...
Ийлдэс судлалын аргаар хачигт борреллиозийн үүсгэгчийг илрүүлсэн дүн
Зохиогч
М.Саранзаяа
Г.Дашдаваа
Н.Наранбат
Ө.Баярсайхан
Б.Мөнхцэцэг
Б.Уянга
Л.Роломжав
Н.Цогбадрах
Он
2021 оны гуравдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
3
Start Page
28
End Page
32
ISSN
2959-6947
Хураангуй
Энэхүү судалгаанд Монгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 346 оролцогчдийг хамруулсан. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээгээр нийт сэжигтэй тохиолдлын 17.8 хувьд IgM (95% итгэх интервал 14.5-19.6), 18.1 хувьд IgG (95% итгэх интервал 15.3-19.5) тус тус илэрсэн байна. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын IgG шинжилгээнд хачигт халдвар эерэг илэрсэн тохиолдлын 38.5% тодорхой эрхэлсэн ажилгүй, 23.1% эмч эмнэлгийн мэргэжилтэн, 23.1% малчин, гэртээ байгаа болон ажилчдын өртсөн хувь бусад бүлгээс харьцангуй бага байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Улаанбаатар, Булган, Дорнод, Төв аймгуудад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 50 ба түүнээс дээш хувьд хачигт боррилиоз оношлогдсон байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/250
Эшлэл
М.Саранзаяа, Г.Дашдаваа, Н.Наранбат, Ө.Баярсайхан, З.Амарбаясгалан, Б.Мөнхцэцэг нар. Ийлдэс судлалын аргаар хачигт борреллиозийн үүсгэгчийг илрүүлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(3):28-32.
