Loading...
Өглөөний цай алгасах нь биеийн жинд нөлөөлж буйг судалсан судалгааны үр дүнгээс
Зохиогч
Он
2023 оны дөрөвдүгээр сарын 24
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
19
Issue
2
Start Page
102
End Page
107
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхий даяар илүүдэл жин болон таргалалтын тархалтын хурдацтай өсөлт нь эрүүл мэндийн хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна. Дэлхийн хүн амын дунд таргалалт эрс нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болсоор байгаа бөгөөд зүрх судас, бодисын солилцооны эмгэгийн улмаас нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэхүү судалгаагаар оюутнуудын хооллолтын дэглэм нь төвийн таргалалт, биеийн жинтэй хамааралтай байгаа эсэхийг судлахыг зорилго болгосон. Арга аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд нэг агшингийн судалгаа хийсэн. Оюутнуудаас хооллолтын дэглэмийг тусгайлсан асуумжаар авсны дараа антропометрийн хэмжилтийг стандарт зааврын дагуу хийж, Tanita body composition monitor багажийн тусламжтайгаар биологийн нас, биеийн жингийн индекс (БЖИ) булчингийн эзлэх хувь, өөхний эзлэх хувь, бодисын үндсэн солилцоо (ккал)-г тооцоолсон. Статистик боловсруулалтыг SPSS25 программ ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 321 оюутнуудыг хамруулсан. Оролцогчдын БЖИ, төвийн таргалалт өглөөний цай уудаг хүмүүст, өглөөний цай уудаггүй болон заримдаа уудаг оролцогчдыг бодвол бага байна. Харин насны хувьд, өглөөний цай алгасдаг оролцогчдод бага байна (p<0.05). Оюутнуудын нас ахих тусам төвийн таргалалт нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа (r=0.133; p<0.05). Мөн оройн хоолны цаг БЖИ-тэй урвуу хамааралтай байна (r=-0.117; p<0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцсон оюутнууд нь өглөөний цай алгасах, оройтож хоол идэх зэрэг хооллолтын хэвийн бус хэв маягаас БЖИ, төвийн таргалалт нэмэгдэх магадлалтай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/822
Эшлэл
Ч.Энхтуул, Г.Намуун, Л.Сундуй-Янжмаа, Т.Эрдэнэтуяа, Я.Оюунбилэг, В.Ойдов нар. Өглөөний цай алгасах нь биеийн жинд нөлөөлж буйг судалсан судалгааны үр дүнгээс. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2023;19(2):102-107.
