Loading...
Илүү тээлтийн үед ихсэд гарах бичил бүтцийн өөрчлөлт
Зохиогч
Он
2020 оны хоёрдугаар сарын 15
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
16
Issue
1
Start Page
72
End Page
74
ISSN
2959-6947
Хураангуй
Монгол улсын эх барихын практикт тулгадмсан асуудлын нэг нь жирэмсний 41 долоо хоногоос дээш тээлтийн хугацаатай эхчүүдийн жирэмсний явц, төрөлтийн үеийн хүндрэл болон урагт илрэх өөрчлөлтийг судлах явдал юм. Бид илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бичил бүтцийг хэвийн тээлттэй төрсөн эхийн ихэстэй харьцуулж үзэхэд ихсийн дотор бичил бүтцийн өөрчлөлтүүд илэрч байна. Тухайлбал илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн бэлдмэлийг Гематоксилин эозиноор будаж харахад бичил бэлдмэл дээр ихсэд судасжилт багасан шохойжилт үүсэж фиброз, гиалиноз, цэлмэнгүүдийг тойрсон фибринойд хуримтлал илэрч, трофобласт, децидуаль эсийн тоо цөөрсөн байдал харагдаж байна. Хорион цэлмэнгүүдийн завсарт цус дүүрэлт, фибрин хуримтлагдсаж, хуурамч үхжил үүсч, судасны хана склероз болж цэлмэнд хатингаршил үүссэн. Илүү тээлттэй төрсөн эхийн ихсийн Трихром Массоноор будсан бичил бэлдмэл дээр цэлмэнт хорион нь жижгэрч уусаж алга болж буй зураглал, цэлмэн хоорондын зай ихэссэн, цэлмэн холбогч эдээр солигдсон байгаа нь харагдаж байна. Илүү тээлтийн үед ихсийн дотор хөгшрөлт-дистрофийн өөрчлөлт эдийн түвшинд явагдаж, ихсийн судасжилтын өөрчлөлтүүд үүсч эх-ихэс ургийн тогтолцоонд гипоксийн шинж тэмдгийг бий болгох үндэс суурь болдог болох нь харагдаж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1367
Эшлэл
Э.Саруулсайхан, Ж.Энхцэцэг, С.Энэбиш, Б.Сувдаа, Д.Амгаланбаатар. Илүү тээлтийн үед ихсэд гарах бичил бүтцийн өөрчлөлт. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;16(1):72-74.
Түлхүүр үг
