Loading...
Элэгний бус эмгэгийн шалтгаант амь тэнссэн төлөвтэй эмчлүүлэгсдийн сийвэнгийн аммонийн түвшин ба эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны нэгдүгээр сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
1
Start Page
137
End Page
145
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Сийвэнд аммоний хэмжээ ихэссэнээр элэгний дутагдлын Амьт тэнссэн шалтгаантай комын байдал гүнзгийрдэг. Комын байдал, уналт таталт, өвчтөн үжил, хүнд зэргийн гэмтэлтэй тохиолдлуудад сийвэнгийн аммоний Лактат түвшин ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна1. Сийвэнгийн Нас барах эрсдэл аммоний түвшин их хэмжээгээр нэмэгдсэн үед эмчилгээний явцад аммоний түвшинг хурдан бууруулсанаар эмчилгээний үр дүн илүү сайн байгааг судлан тогтоожээ15. Иймээс элэгний бус эмгэгтэй амь тэнссэн эмчлүүлэгсдэд сийвэнгийн аммоний түвшинг тодорхойлж, эмчилгээний тактикт ашиглах боломжтой эсэхийг тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Элэгний бус шалтгаантай амь тэнссэн эмчлүүлэгсдийн эмнэлзүйн байдал болон тавиланд сийвэнгийн аммоний түвшин нөлөөлж буй эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид эмнэлэгт суурилсан проспектив когорт судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн Хараат Эмнэлгийн Хорооны Эрчимт эмчилгээний тасагт 2023 оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ийг хүртэл эмчлүүлсэн магадлалт бус тохиолдлын түүвэрлэлтийн аргаар түүвэрлэн, шалгуурын дагуу нийт 116 тохиолдлыг хамруулан судалсан бөгөөд эмнэлзүйн хүндийн зэрэг, эмчлэгдсэн болон нас барсан бүлэг болгон бүлэглэж, сийвэнгийн аммоний түвшин болон бусад шинжилгээтэй харьцуулан тодорхойлов. Үр дүн: Нийт 116 тохиолдлыг ирэх үеийн хүндийн зэргээр нь харьцуулсан бөгөөд биеийн байдал хүндэвтэр 9.4%, хүнд 45.6%, нэн хүнд тохиолдол 45% байсан. Дундаж нас, насны бүлэг, хүйсийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Үндсэн өвчний хувьд уушгины хатгаа (p=0.021), зүрх зогссон (p=0.004) тохиолдол нэн хүнд бүлэгт илүү өндөр тодорхойлогдлоо. Мөн эмнэлэгт ирэх үеийн шинжилгээг 3 бүлэгт харьцуулахад pH (7.42 vs 7.39 vs 7.33, p=0.01), лактат (1.21 vs 1.36 vs 3.28 ммоль/л, p<0.001), аммони (33.92 vs 74.28 vs 98.51 ммоль/л, p<0.001)-ийн дундаж түвшин ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Мөн нийт тохиолдлыг эмчлэгдсэн (75.9%), нас барсан (24.1%) гэсэн 2 бүлэгт хувааж эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний (69.74 vs 111.11, p<0.001) дундаж түвшинг харьцуулахад нас барсан бүлэгт илүү өндөр байв. Нас барах эрсдэлийг таамаглах эмнэлэгт ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин (AUC 0.710, 95% CI, 0.7-0.41, таслах утга 70 ммоль/л, р-0.001)-ээр харьцуулан ROC анализ байгуулсан. Ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас барах (OR-0.32, p=0.015), лактат нэмэгдэх (OR-1.7, p=0.006), SOFA оноо нэмэгдэх (OR-1.72, p=0.013) эрсдэл болж байна. Дүгнэлт: 1. Эмчлүүлэгсдийн эмнэлзүйд хүндийн зэрэг даамжрах тусам сийвэнгийн аммоний түвшин ихсэж байгаа бөгөөд хүндэвтэр үед 33.92 ммоль/л, хүнд үед 74.28 ммоль/л, нэн хүнд үед 98.51 ммоль/л өндөр болж байна (p<0.001). 2. Эмчлүүлэгчийн ирэх үеийн сийвэнгийн аммоний түвшин ≥70 ммоль/л байх нь нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл болж байна.
Background: Hyperammonemia lead to a deepening of coma due to liver failure. Multiple studies have illustrated serum ammonium levels increased during cases of coma, convulsions, seizures, and severe trauma.1 Studies have shown that when serum ammonium levels are significantly elevated, treatment results are better if the ammonium level is rapidly reduced during treatment.15 Therefore, the aim of this study is to determine the serum ammonium level in critical illness with non-hepatic disease and determine whether it can be used in therapeutic strategies. Aim: To investigate the effect of serum ammonia levels on the clinical severity and prognosis of critically ill patients with non-hepatic disease Materials and Methods: The study was conducted using a hospital-based prospective cohort study design. In this study, we were studied a total of 116 patients who were treated in the Intensive Care Unit of AfÏliated Hospital of Inner Mongolia Minzu University from October 1st to December 31st, 2023. According to criteria a total 116 cases divided by clinical severity and prognosis that were compared with also the serum ammonium level and other tests. Results: A total of 116 cases were compared according to severity at the time of arrival to hospital, and 9.4% were moderate, 45.6% were severe, and 45% were critical ill patients. There were no significant differences in mean age (p=0.53), age group (p=0.53), or gender (p=0.79). As for underlying disease, the incidence of pneumonia (p=0.021) and cardiac arrest (p=0.004) was higher in the critical ill group. Also, the mean level of pH (7.42 vs 7.39 vs 7.33, p=0.01), lactate (1.21 vs 1.36 vs 3.28, p<0.001), and serum ammonium (33.92 vs 74.28 vs 98.51, p<0.001) was compared between the 3 groups and there was statistically significant difference. Then, all cases were divided into 2 groups: alive (75.9%) and dead (24.1%), the mean level of serum ammonium at the time of hospital admission (69.74 vs 111.11, p<0.001) was higher in the dead group. A ROC analysis was performed comparing the mortality risk with serum ammonium level at the time of hospital admission (AUC 0.710, 95% CI, 0.7-0.41, cut-off value 70 mmol/L, p<0.001). A serum ammonium level ≥70 mmol/L at hospital admission were independent risk factor of mortality level (OR-0.32, p=0.015), lactate level (OR-1.7, p=0.006), and SOFA score (OR-1.72, p=0.013). Conclusions: 1. Deteriorating patients clinical condition and severity were correlated with serum ammonium level becomes higher, such us ammonium is 33.92 mmol/L in moderate cases, 74.28 mmol/L severe cases, 98.51 mmol/L critically ill cases. 2. A serum ammonia level of ≥70 mmol/L at the time of hospital admission is independent risk factor of increased mortality.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/982
Эшлэл
Өлзийжарга, Н.Сувд-Эрдэнэ, М.Наранпүрэв, Jin Tao. Элэгний бус эмгэгийн шалтгаант амь тэнссэн төлөвтэй эмчлүүлэгсдийн сийвэнгийн аммонийн түвшин ба эмнэлзүйн ач холбогдлыг судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(1):137-145.
