Loading...
Өмнөговь аймаг дахь дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт буулган тэмдэглэх асуудалд
Зохиогч
Он
2024 оны арван хоёрдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
8
Start Page
169
End Page
173
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол Улсын анагаах ухааны түүхэн дэх эмч, маарамба, мэргэдүүд түүхийн хэдий үед чухам ямар бүтээл туурвиж, хэрхэн эрдэм боловсрол эзэмшиж эмчлэн ангааж тэдгээр нь түгэн дэлгэрч байсныг судлан шинжилж тогтоох асуудал уламжлалт анагаах ухааны эрдэм судлалын томоохон талбар төдийгүй онол, практикийн хувьд ч өндөр ач холбогдолтой болохыг судлаачид олонтаа дурьдсан байна. Зорилго: Өмнөговь аймаг дахь Хорьдугаар зууны нэгдүгээр хагасаас өмнө байгуулагдсан дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт тэмдэглэгээний хамт шинээр боловсруулан зурах. Арга, аргачлал: Бид судалгаандаа Монгол улсын үндэсний төв архив, Гандантэгчинлэн хийдийн төв архив, Өмнөговь аймгийн төв архив, Уламжлалт анагаах ухааны түүхэн боть зэрэг материалуудыг ашиглан үндсэн хэрэглэгдэхүүн болгон авч эх бичиг, сурвалж бичиг судлалын арга, магадлан жагсаах аргуудыг ашиглан судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Өмнөговь аймгийн нутагт байрлаж байсан хийдүүдээс Байшинтын хийд, Онгийн хүрээ, Ханын цагаан суварга, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Эхэн загийн хийд болон Шилүүстэйн хийд нь мамба дацантай байсан бол Онгийн хүрээ, Шар хулсны хурал нь маналын жас, Байшинтын хийд, Уул жаргалантын хийд, Долоо шар загийн хийд, Ханын цагаан суваргын хийд, Дөчийн хурал, Засгийн шүтээний хийд, Хар ноёны хурал, Дуган голын буюу тойногийн хурал, Баг модны хийд, Цагаан толгойн хийд, Цогзолын хийд, Таван ховоотын хийд, Баруун суу хийд, Сайн бичигт буюу ширээт ламын хийдүүд нь мамбын жас, Сангийн далайн хийд, Агуйн хийд болон Цогзолын хийд нь отчийн жастай байжээ. Дүгнэлт: Өмнөговь аймгийн нутагт нийт 46 хийд оршиж байснаас мамба дацантай хийд 7, маналын жастай хийд 2, мамбын жастай хийд 14, отчийн жастай хийд 3 байлаа. Эдгээр Мамба дацан, Маналын жас, Мамбын жас, Отчийн жасууд нь зөвхөн шашны болон соёлын төдийгүй уламжлалт анагаах ухааны чухал төвүүд байсны зэрэгцээ олон зуун жил дамжин өвлөгдөж ирсэн анагаах ухааны сургалт, эмчилгээний аргуудыг хэрэглэж, Монголын уламжлалт анагаах ухааны өвийг хадгалах, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Цаашид эдгээр хийдүүдийн уламжлалт анагаах ухаанд гүйцэтгэсэн үүргийг гүнзгийрүүлэн судлах нь Монголын анагаах ухааны түүхийг баяжуулах, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь бидний судалгаагаар тогтоогдлоо.
Background: In the history of tradional medicine in Mongolia, the problem of researching and determining what kind of works were created by doctors, maarambas, and sages in the history of Mongolia, and how they gained scientific education and spread them, is not only a major field of traditional medicine research, but also high in theory and practice. Researchers have often mentioned its importance. Researchers of traditional Mongolian medicine have been intensively studying how many Medical schools (Mamba datsan), treasure-house of the Manal, Otoch, and Mamba existed in Mongolia before the 20th century in the last 5 years. In addition, research works have been underway to identify the names of the repressed doctors and maarambas since 1937 and to study their biographies and medical works. Aim: To clarify the location of Datsan and Jastai churches and congregations established before the first half of the 20th century in Mungogov province, along with markings on the map. Materials and Methods: Within the framework of this research work, we conducted a study for the first time to identify the old Mamba datsan and monasteries with treasure-house of the Manal, Otoch, and Mamba established in Umnugovi aimag, one of Mongolia’s 21 Aimags. Results: In conducting this study, we first compiled a list of the number of Mamba datsan, treasure-house of the Manal, Otoch, and Mamba of the monasteries and temples established in Umnugovi aimag. After that, the GPS navigation determines the geographical coordinates of the monasteries and temples also their location in real-time, including latitude and longitude, at the current time. Then, a 1:650000 scale map of the area was drawn and processed. Finally, the map of the monastery with the mamba datsan, treasure-house of the Manal, Otoch, and Mamba, was taken and verified, and the date of its establishment, description, and the names, biographies, and works of some doctors and maarambas who lived in the monastery were clarified. Conclusion: In the territory of present-day Umnugovi aimag, 22 old monasteries and 24 temples established since the mid-20th century were identified, and a new 1:650,000 scale map of their location was drawn, creating the opportunity to use them in future training and research.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1203
Эшлэл
Л.Түдэвдагва, Б.Гэрэлмаа, Н.Ганбат, Д.Шагдарсүрэн, Ш.Болд. Өмнөговь аймаг дахь дацан, жастай сүм хийд, хурлыг тодруулан байршлыг газрын зурагт буулган тэмдэглэх асуудалд. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(8):169-173.
