Loading...
Чихрийн шижин хэвшинж 2 өвчтөний инсулин тарилгын арга техникийг сайжруулснаар гликемийн хяналтыг үнэлсэн нь
Зохиогч
Он
2020 оны тавдугаар сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
2
Start Page
165
End Page
167
ISSN
2959-6947
Хураангуй
Их Британи улсад хийгдсэн проспектив судалгаагаар (UKPDS) жил бүр чихрийн шижин хэв шинж 2 /ЧШХШ 2/ шинээр оношлогдсон өвчтөний 5-10 хувьд инсулин эмчилгээ шаардлагатай ба 10-12 жилийн дараа энэ тоо ойролцоогоор 80 хувиар нэмэгдэнэ гэж судалжээ. Инсулин тарих зөв арга техник нь чихрийн шижингийн сайн хяналтанд хүрэх зайлшгүй хүчин зүйлийн нэг юм. Судалгаанд оролцогчдыг насны ангиллаар: 61-70 насны 12 (40%), хүйсийн ангиллаар: эр-13 (43,3%), эм-17 (56,7%); чихрийн шижин оношлогдсон хугацаагаар: 11-15 жил 13,0 (43,3%); инсулин тарьсан хугацаагаар: 1-5 жил 16 (53,3%) тус тус эзэлж байна. Инсулин тарилгын олон улсын зөвлөмжийн дагуу авсан асуумж судалгаагаар: инсулин тарилгын талбайг өөрчилдөг эсэх: тийм - 21 (70%), үгүй - 9 (30%); инсулин тарилгын үед чимхэх техник хэрэглэдэг 10 (33,3%), хэрэглэдэггүй 20 (66,7%), 4 мм зүү-6 (20%), 6 мм зүү - 20 (66,7%), нэг удаагийн тариур хэрэглэдэг - 3 (10%), зүү гэмтэхээр сольдог 16 (53,35%) тус тус эзэлж байна. Өлөн үеийн болон хоолны дараах глюкозын түвшин инсулин тарилгын талбайг өөрчлөх, зүүний диаметртай хамааралтай байна. УХТЭ-ийн эмчилгээний тасгуудад ЧШХШ 2-той инсулин эмчилгээтэй хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд үзгэн тариур, 4-6 мм-ийн нэг удаагийн зүү, инсулин тарилгын талбайн хүснэгтийг тус тус хэрэглэн гликемийн хяналтыг сайжруулахын сацуу эмчлүүлэгчийг инсулин тарих зөв арга техникт сургах, эрүүл мэндийн боловсрол олгохыг зөвлөж байна.
The UK Prospective Study (UKPDS) estimates that 5-10% of newly diagnosed patients with type 2 diabetes require insulin therapy each year, and that this number will increase by approximately 80% in 10-12 years. Proper insulin injection techniques are one of the key factors in achieving good diabetes control. Participants were divided by age group: 12 (40%) aged 61-70, and by gender: male-13 (43.3%), female-17 (56.7%); for the period of diagnosis of diabetes: 11-15 years 13.0 (43.3%); The duration of insulin injection: 1-5 years 16 (53.3%) respectively. According to the International Guidelines for Insulin Injection, whether or not insulin injection sites change: yes - 21 (70%), no - 9 (30%); 10 (33.3%) use pinching techniques for insulin injections, 20 (66.7%) do not use, 4 mm needles-6 (20%), 6 mm needles-20 (66.7%), use disposable syringes3 (10%) and 16 (53.35%) replaceable needles, respectively. Fasting and postprandial glucose levels are related to changes in insulin injection site and needle diameter. To improve glycemic control in patients admitted to the ICU treatment wards with insulin therapy with DMS 2 using a pen syringe, a 4-6 mm disposable needle, and an insulin injection site table, and to train the patient in proper insulin injection techniques and health education is recommended.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1540
Эшлэл
Х.Мөнхзаяа, Б.Батцэцэг, Э.Ням-Эрдэнэ, Т.Ариунтуяа. Чихрийн шижин хэвшинж 2 өвчтөний инсулин тарилгын арга техникийг сайжруулснаар гликемийн хяналтыг үнэлсэн нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2020;17(2):165-167.
Түлхүүр үг
