Loading...
Гэдэсний микробиомын бүрэлдэхүүн болон хоол хүнсний хэрэглээг насанд хүрсэн Монгол хүнд харьцуулан судалсан дүн
Зохиогч
Он
2024 оны нэгдүгээр сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
1
Start Page
37
End Page
43
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Олон зуун жилийн туршид хүний хоол боловсруулах Бичил биетний эрхтэн, шээс бэлгийн зам, нүд зэрэг салст бүрхэвч болон арьсанд бүрэлдэхүүн хэвийн бичил биетнүүд байрлаж ээдрээтэй боловч харилцан ашигтай Энтеротип харилцааг бий болгох замаар нэгэн цогц бүхэл экосистем болж Хот оршин буйг судалгаагаар нотолсоор байна. Гэдэсний бичил биетний Хөдөө зонхилох бүлэг нь Firmicutes, Bacterioides, Actinobacteria, ProteobacteӨтгөн ria, Fusobacteria, Verrucomicrobia ба үүний 90%-ийг Firmicutes, Bacterioides гэсэн 2 бүлэг эзэлдэг. Хүний микробиом нь таргалалт, чихрийн шижин, харшил, астма, ходоод гэдэсний замын архаг өвчлөл болон вирусийн өвөрмөц өвчинд өртөмтгий байдалд нөлөөлж болно. Иймд амьдрах орчин нөхцөл, хооллолтын байдлаар ялгаатай хот болон хөдөө амьдардаг насанд хүрсэн Монгол хүмүүсийн гэдэсний микробиомын онцлогийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гэдэсний микробиомын бүрэлдэхүүн болон насанд хүрсэн монгол хүний хоол хүнсний хэрэглээг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2020-2023 оны хооронд нүүдлийн болон цагаан идээний өвөрмөц соёлтой Хөвсгөл, Булган, Дундговь аймгийн малчдаас 50, Улаанбаатар хотод оршин суугчдаас 50 оролцогчийг хамруулсан. Өтгөний микробиомын генетикийн судалгааг Макс Планкийн Хүн Төрөлхтний Түүхийн Хүрээлэнгийн Археогенетикийн лабораторид Illumina NGS төхөөрөмжийн тусламжтайгаар бактерийн бүтэн геномын дарааллыг тогтоосон. Статистикийн R программ болон MetaPhlAn хэрэглүүрийг ашиглан өгөгдлийн шинжилгээг хийж, бичил биетнийг зүйлийн түвшинд харьцууллаа. Хот, хөдөөгийн хамрагдагсдын микробиомын ялгаа болон хооллолтын байдлын хамаарлыг SPSS-25 программаар боловсруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 51%-ийг эрэгтэйчүүд, 49%-ийг эмэгтэйчүүд эзэлж, дундаж нас 42.4±14.3, БЖИ 26.6±4.9 кг/м2 байна. Хүнсний бүлэг тус бүрээр хоногийн хэрэглээг харьцуулахад хотоос хамрагдсан хүмүүс хөдөөгөөс хүнсний ногоо, жимсний хэрэглээгээр 6 дахин, махны хэрэглээгээр 3 дахин их байна. Харин хөдөөгөөс хамрагдсан хүмүүс хотоос сүү цагаан идээний хэрэглээгээр 6.5 дахин их, өөх тосны хэрэглээгээр 2 дахин их байгааг тус тус тодорхойллоо. Махны хэрэглээ эрэгтэй болон эмэгтэйчүүдэд ойролцоо боловч хүнсний ногоо, жимсний хэрэглээ нь эмэгтэйчүүдэд илүү байгаа нь ажиглагдлаа. Нийт бичил биетний 95% нь Firmicutes, Actinobacteria-ийн хүрээний бактериуд байна. Үйлдвэрийн сүү, тараг, уламжлалт сүү таргийн хэрэглээ хот болон хөдөөгийн хүн амд ялгаатай байна. Ялангуяа айраг, хоормогийн хэрэглээ Булган аймгаас хамрагдсан хүмүүст өндөр байв. Дүгнэлт: Хот болон хөдөөгөөс хамрагдсан нийт хүнд 13 хүрээний, 217 төрөл, 627 зүйл бичил биетэн илэрсэн ба микробиомын төрлийн түвшинд энтеротип 2 дугаар хэв шинж буюу Prevotella давамгайлан тодорхойлогдлоо. Хөдөөгөөс хамрагдсан хүмүүсийн сүүн хүчлийн бактери болон бифидобактерийг хотоос хамрагдсан хүмүүстэй харьцуулахад ялгаа ажиглагдсан (p=0.0001) бөгөөд эдгээр бактериуд хөдөөд илүү байв. Бактерийн ялгаатай байдал нь бэлчээрийн малын гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ хэрэглэж буйтай холбоотой гэж үзэж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/963
Эшлэл
Н.Туул, Л.Хулан, Х.Александер, Б.Сабри, С.Рафейла, Х.Сэр-Од нар. Гэдэсний микробиомын бүрэлдэхүүн болон хоол хүнсний хэрэглээг насанд хүрсэн Монгол хүнд харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(1):37-43.
